Зөн билэгтнүүд, хүмүүс, зарим зүйлсийг
нууцалж мэддэггүйгээс, өөрсдөө өөрсдийн амьдралаас аз, амжилт, таатай сайхан
зүйлсээ зайлуулж байдаг гээд, дараах зөвлөгөөг өгч байна.
• Хайр дурлалын харьцаа болон эр нөхөр, эхнэр хоёрын хоорондын харьцаа тэр болгон дэлгээд байж болохгүй нууц зүйл бөгөөд энэ харьцаа нь, хоёр хүний хоорондын нууц, нандин харьцаа юм. Гэр бүлийн асуудал, хоорондын харьцааны талаар эрэгтэй эмэгтэйгүй хоорондоо ярилцаж суух нь, одоо цагт, ердийн зүйл болчихоод байна. Бие биенийхээ хамгийн нандин байх харилцааг ийнхүү дэлгэх нь, хосын, хамгийн дотно харилцааныхаа хамтын энергээ устгадаг гэнэ. Гэр бүлд болж буй зүйлсийг найздаа ярьж хуваалцлаа гээд шийдэгдэхгүй нь лавтай бөгөөд онцгой тохиолдолд ярьж зөвлөлдөж болдог байна.
• Эрүүл мэнд, өвчин, тэдгээрийг хэрхэн эдгээх талаар ярилцах сэдэв нь хүмүүсийн хамгийн дуртай, дэлгэрсэн сэдэв болчихоод байна. Гэтэл энэ талаар ярилцах үед, хүний эрч хүч, эрчим хамгийн их буурч байдаг бөгөөд өвчин эдгээхэд зарцуулагдах ёстой энерги нь, дэмий гомдоллох ярихад зарцуулагдаад эхэлдэг гэнэ. Тиймээс, тэр бүр өвчин, өвчлөлийн талаар, тэртэй тэргүй тус болохооргүй хүмүүст, нарийвчлан ярих хэрэггүй.
• Мөнгө орлого, өр ширийн тухай олонд дэлгэх шаардлагагүй. Өөрийн санхүүгийн байдлын талаар ярих нь бусдад өөрийн орлогын сувгаа нээж өгч байна гэсэн үг аж. Хүний материаллаг байдал маш амархан шилждэг. Тиймээс, орлого, санхүү, өр ширний талаар бүрэн итгэлтэй бус хүмүүстэй ярьж болохгүй гэнэ.
• Үр хүүхдийнхээ алдааны талаар найз нөхөд, ойр дотныхондоо ярьж, гомдоллох нь, хүүхдийн энергийг эвддэг. Хүүхэд, хэдэн настай ч байсан хамаагүй, эх эцэгтэйгээ насан туршийн хүйн холбоотой байдаг. Энэ холбоо шиг бат холбоо байдаггүй бөгөөд, үр хүүхэддээ итгэлгүй хандсан, урам хугарсан, гомдоллосон ийм яриа хүүхдийн тавиланд муугаар нөлөөлдөг бөгөөд хүүхдээ гэр бүлийн хамгаалалтаас нь салгаж, хоорондын энергийн холбоогоо хаадаг байна. Энэ нь, ертөнцийн хуулийг зөрчих хэмжээнд тооцогдон, хүнд, өөрт нь ч муу байдаг ажээ.
Тиймээс, гэр бүлийн асуудлуудаа гэр бүлийнхээ хүрээнд шийдэн, нандигнан хандах нь гэр бүлээрээ эв нэгдэлтэй, аз жаргалтай амьдрах үндэс болж өгдөг болохыг мартаж болохгүй ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 18, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.