Энэ үгс, тарни залбирал биш, хүмүүсийн хамгийн
танил, хүний амьдралын хамгийн хүсүүштэй зүйлсийг илэрхийлдэг сайхан үгс юм.
Хайр, эрүүл энх, амжилт, сайн сайхан, эд баялаг, элбэг хангалуун байдал, хөгжил
дэвшил – энэ 7 үгийг байнга хэлж ярьж, энэ үгсийн утгад багтааж аливааг бодож
сурвал, мөн хэвшвэл амьдрал тань гайхалтай өөрчилөгдөж аз жаргалаар дүүрэх нь
баталгаатай байдаг.
Үүнийг ойлгохын тулд, амьдралаа өөрчилж шинэчлэхийн тулд, интернет ухаж, ном зохиол уншиж судалж, алдар суутангуудаас асуух, мэрэгч төлөгчөөс асууж сурах гэж түвэг удах шаардлага байхгүй. Зөвхөн дээрх 7 үгийн утгыг тунгаан, хэрхэн түүнээс таашаал авах, хэрхэн эдгээр рүү эрмэлзэж мэрийхэд л анхаараад сурчих. Та, өнөөдрөөс эхлээд үз. Хэдхэн долоо хоногийн дараа амьдралд тань амжилт, аз, хайр, мөнгө төгрөг урсан ирэхийг харах болно. Энэ 7 үгийг үг яриандаа хэрэглэж, итгэж, оюун санаагаа дүүргэн, үйл хөдлөлдөө ашигласнаар, эдгээр үгсийн ид шидийн гайхалтай хүч, амьдралд бүхий л сайхан зүйлсийг татаж эхэлдэг. Унтахын өмнө ухамсартайгаар бодох, тунгаахад илүү хүчтэй үйлчилэл үзүүлдэг бөгөөд өнөө оройноос, унтахын өмнө эдгээр үгсийг амандаа давтаад байгаарай, нойрсон зүүрмэглэх зүүд нойрны ертөнцөд сайн сайхан үгстэйгээ ханьссан, ухамсар, дотоод ертөнцдөө өөрийн таатай зүйлсийг шингээн суулгах нэгэн гайхалтай алхам хийгдэх юм. Удалгүй, хайр, эрүүл энх, амжилт, эд баялаг, сайн сайхан, элбэг хангалуун байдал, хөгжил цэцэглэлтээр дүүрсэн аз жаргалтай цоо шинэ амьдрал тантай золгох боломжийг ашиглаарай
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 20, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.