Sugar

Амлалт ба хүчирхэг байдал

May 08, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Амлалт ба хүчирхэг байдал

Хүний хүчирхэг байдал, өнгөрсөн амьдралдаа нэгэн үе сул дорой эсвэл хүчгүй амьдарч, түүнийгээ мэдсэн, алдсанаа ойлгосон туршлагаас төрж, үлдсэн амьдралд нь тэр чигтээ үлддэг. Амьдралын зовлон, саад бэрхшээл тэр үедээ хэцүү байдаг ч дараа нь үнэлшгүй үнэ цэнтэй болдог бөгөөд хүн дотор сэтгэлдээ, өөртөө тэрхүү алдаагаа давтахгүйн тулд олон зүйлийг амалсан байдаг. Энэ нь хүний сэтгэлгээ, зан чанарыг эрүүлжүүлж, аливаад бууж өгөхгүй давж гарах тэсвэр тэвчээр, бусдад уусахгүй, бусдад хуурагдахгүй, өөрөөрөө байх, өөртөө итгэлтэй байх чанарыг өгдөг. Ийнхүү хүчирхэг байдал, бие сэтгэлийн өвдөлтөөр төрж, бусдын хандлага, шүүмжлэлээс айхгүй байх, ганцаардлаас айхгүй байх тусгаар чанарыг тань өсгөж, сэтгэлийн тэнхээтэй болгодог. Өөрөө өөртөө бүү буулт хий. Та бол өөртөө байгаа ганцхан зүйл. Өөрийгөө үнэлэхгүй бусдаар доромж хандуулсан үеүд, өөрийгөө бусдад уусган аяар нь байсан өдөр сар, он жилүүдийн үр дүн сэтгэлд  сорви болон үлдэж, дахин тэрхүү сул дорой байдалд оруулахгүйн төлөө өөртөө өгсөн амлалт тань болдог. Өөрийгөө, хэн нэгний аяар байхад зориулах, өөрчилөгдөхөд нь найдах, хийж бүтээснийг тань үнэлэхгүй байхыг хүлээн зөвшөөрөх, төрөл бүрээр ашиглуулах, өөрийнхөө “Би”-г үгүйсгүүлсэн амьдарлаар бүү амьдар. Хэн нэгнээр заалгасан, удирдуулсан амьдарлаар амьдарч, өөрийнхөө үнэлшгүй үнэтэй ёс суртахуун зан чанар, дүрэм журмаа бүү зөрч. Өчигдөр байхгүй, маргааш ч байхгүй, харин өнөөдөр л байгаа... анзаар. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

May 08, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo