Sugar

Жинхэнэ эр хүн

Mar 06, 2017 - by Nimo

Зөвлөгөө Гэр бүл


Жинхэнэ эр хүн

Дэлгүүрийн кассын дэргэд, 4 баглаа цэцэг тэвэрсэн нэгэн эрэгтэй, 4 ил захидал, 4 гоёмсог хайрцагтай чихэр, 4 дарс тавих үед, касс эмэгтэй, -“олон эмэгтэйг баярлуудаг догь эр байх нь” гэж бодох зуураа, хуруундах хуримын бөгжийг нь хармагцаа ундууцан, уцаартайгаар, -“энэ нэг хүүхэмсэг юмнууд” гэж санамсаргүй чангаар хэлчихэв. Дугаарт, ард нь зогсох хүмүүс хачирхалтайгаар харахыг анзаарсан залуу, -“Эмэгтэй, энэ нэгдэх бэлгийг би ээждээ зориулж авч байгаа юм. Аав минь нас барж, аавынхаа ээждээ авч өгдөг байсан бэлгийг би, тасалдуулахгүй гэж хичээж явдаг. Аав минь намайг, хайртай эмэгтэйгээ хэрхэн хайрлахад сургасан юм. Хоёрдох бэлгээ, эхнэртээ авсан. Би түүнд хайртай. Тэр намайг, хайрлах, хайраа өгөх, авах, хайраа хэрхэн хайрлаж хадгалахад сургадаг юм. Гуравдах бэлгээ би, охиндоо авч байна. Охиндоо, хайртай эрэгтэй хүн, хайртай эмэгтэйгээ хэрхэн хайрладаг болохыг харуулах, мөн хүнээр хайрлуулж, хайраа хэрхэн хүнд өгөх, сэтгэлээ хэрхэн бэлэглэхэд сургахыг хүсдэг. Харин та, энэхүү дөрөвдөх бэлгийг хүлээн авна уу. Та, эсвэл таны оронд хэн ч байсан нэгэн эмэгтэйд, эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хариу нэхэхгүйгээр, зүгээр л анхаарч, санаа тавьж болдог гэдгийг харуулахыг хүссэндээ би бэлэг авч өгдөг юм ” гэж тайлбарлав. Гайхаж уярсан касс эмэгтэй эгээтэй л хайлчихсангүй. Тэнд байсан хүмүүс ч мөн адил сэтгэл хөдлөлд автсан нь гарцаагүй. Ухаалаг, жинхэнэ эр хүн маань хүмүүсийн хайрын харцанд умбасаар, хайрын өглөгөө тэврэн, аз жаргалтайгаар алхална.

Дэлгүүрийн кассын дэргэд, 4 баглаа цэцэг тэвэрсэн нэгэн эрэгтэй, 4 ил захидал, 4 гоёмсог хайрцагтай чихэр, 4 дарс тавих үед, касс эмэгтэй, -“олон эмэгтэйг баярлуудаг догь эр байх нь” гэж бодох зуураа, хуруундах хуримын бөгжийг нь хармагцаа ундууцан, уцаартайгаар, -“энэ нэг хүүхэмсэг юмнууд” гэж санамсаргүй чангаар хэлчихэв. Дугаарт, ард нь зогсох хүмүүс хачирхалтайгаар харахыг анзаарсан залуу, -“Эмэгтэй, энэ нэгдэх бэлгийг би ээждээ зориулж авч байгаа юм. Аав минь нас барж, аавынхаа ээждээ авч өгдөг байсан бэлгийг би, тасалдуулахгүй гэж хичээж явдаг. Аав минь намайг, хайртай эмэгтэйгээ хэрхэн хайрлахад сургасан юм. Хоёрдох бэлгээ, эхнэртээ авсан. Би түүнд хайртай. Тэр намайг, хайрлах, хайраа өгөх, авах, хайраа хэрхэн хайрлаж хадгалахад сургадаг юм. Гуравдах бэлгээ би, охиндоо авч байна. Охиндоо,  хайртай эрэгтэй хүн, хайртай эмэгтэйгээ хэрхэн хайрладаг болохыг харуулах, мөн хүнээр хайрлуулж, хайраа хэрхэн хүнд өгөх, сэтгэлээ хэрхэн бэлэглэхэд сургахыг хүсдэг. Харин та, энэхүү дөрөвдөх бэлгийг хүлээн авна уу. Та, эсвэл таны оронд хэн ч байсан нэгэн эмэгтэйд, эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хариу нэхэхгүйгээр, зүгээр л анхаарч, санаа тавьж болдог гэдгийг харуулахыг хүссэндээ би бэлэг авч өгдөг юм ” гэж тайлбарлав. 
Гайхаж уярсан касс эмэгтэй эгээтэй л хайлчихсангүй. Тэнд байсан хүмүүс ч мөн адил сэтгэл хөдлөлд автсан нь гарцаагүй. Ухаалаг, жинхэнэ эр хүн маань хүмүүсийн хайрын харцанд умбасаар, хайрын өглөгөө тэврэн, аз жаргалтайгаар алхална.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Зөвлөгөө Гэр бүл

Mar 06, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo