Sugar

Австрали

Nov 09, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Түүх


Австрали

Их  британийн адмирал Артур Филиппийн удирдсан английн флот 1788 онд, анхны цөллөгийн ялтнуудын эхний ээлжийг “Ногоон тив” буюу Австралийн эрэг дээр анх буулгажээ. 11 хөлөг онгоцоор, 750 хоригдлуудыг шинэ өмнөд Уэльсийн эрэгт буулгасан аж. XVIII зууны сүүлийн хагаст английн хувьд хүнд үе ирж, америк тусгаар тогтнолоо зарлаж, урд өмнө нь цөллөгөнд явуулдаг байсан хоригдлуудыг хүлээн авахаа больжээ. Гэхдээ тэр үе гэмт хэрэгтэн багтаж шингэхээ больтлоо олширсон байсан гэж үзэж болохгүй юм. Харин тэр үеийн английн хууль хэт чанга, жишээ нь, язгууртантай хүндлэлгүй харьцвал, нэг ширхэг талх, ам бөс даавуу хулгайлахад л,  ялтан болдог, 160-д зүйл анги цаазын ял авдаг байжээ. Шоронгууд дүүрч, хэцүүдэх үед, алдарт аялагч, ахмад Кукийн нээсэн шинэ газрыг санасан, тэр үеийн эрх баригчид, эдгээр хоригдлуудыг тэрхүү үл таних газрыг эзэмшүүлэхээр цөлөх шийдвэр гаргасан аж. Энэ аялал 8 сарын турш үргэлжилсэн гэдэг. Тэнд очсон хүмүүс эхний үед агуйд амьдарцгаан амьд мэнд үлдэх, амь гарах хамгийн хүнд бэрхшээлүүдийг даван туулсан бөгөөд, энэ газар нутаг нэг талаараа хятадтай залгаа, Азийн нэг хэсэг байх гэсэн бодол, итгэл найдлагатай 1796 он хүртэл амьдарцгаасан гэдэг. Мэтью Флиндерс гэх английн судлаач, 1803 онд ногоон тив бол томоос том арал юм гэж зарласнаар найдвар нь талаар болжээ. Англи, 1788 оны 2 сарын 7-нд австралийг албан ёсоор колон болгон зарласан байна. Австралийн анхны хотыг, анх ийш нь явуулах шийдвэрийг гаргасан, шинэ нээгдсэн газар нутгийг эзэмших, нутаг нэгтнүүдээ суурьшуулах хүслээр өвчилсөн гэгддэг байсан английн лорд Сиднейн нэрээр нэрлэсэн нь эдүгээгийн Сидней хот юм.  Мөн энэ хүний нэр, “эргэж буцах нөхцөлгүй цөллөг” гэдэг үгийн утгатай  ижил утгатай үг болтлоо хэрэглэгддэг байсан гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Түүх

Nov 09, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo