Sugar

Бурханы хамгийн хайртай, нандин бүтээл эмэгтэй хүн

Mar 06, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Үүнийг бүх эмэгтэйчүүд уншиж, өөрсдийгөө хичнээн сайхан, дахин давтагдашгүй гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Мөн эрчүүд маань ч уншиж ойлгон, эмэгтэйчүүдээ хүндлэн хайрлаарай. 

Бурхан эмэгтэй хүнийг бүтээх үедээ зургаадах өдрөө шөнө дөл болтол ажиллаж байв. Энэ үед дэргэдүүр нь өнгөрч явсан сахиусан тэнгэр, -“Та, яагаад ийм удаан эмэгтэй хүнийг бүтээнэ вэ?” гэж асуув. Бурхан: -“харин чи, эмэгтэй хүнд байх ёстой бүх зүйлсийг бүтээхийн тулд түүний үүргүүдийг мэддэг ч болоосой. Түүнд, нэгэн зэрэг нилээн хэдэн хүүхдийг тээх, тэврэх чадвар, мөн тэврэлт нь, шалбарсан өвдөгнөөс, шархалсан зүрхийг ч эдгээх увидастай, энэ бүхнийг хийдэг ганцхан хос гарнаас гадна, 200-д төрлийн сэлгэгдэх боломжтой хөдөлгөөнт эд ангиуд эмэгтэй хүнд байх ёстой юм” гэхэд, гайхсан сахиусан тэнгэр, -“ганцхан хос гар гэж үү? энэ чинь боломжгүй зүйл биш үү? хэтэрхий их ажил нэг өдөрт хийх гээд яах нь вэ? Маргааш хийж дуусгахгүй юу.” гэлээ. Бурхан, -“ Үгүй ээ, би, энэхүү нандин бүтээлээ дуусгах гэж байна, тэгээд ч энэ миний хамгийн хайртай бүтээл болох юм. Тэр, хэрэв өвдвөл өөрөө эдгэрдэг, тэр өдөрт, 18 цаг ажиллах чадвартай” гэж гайхуулав. Сахиусан тэнгэр, эмэгтэй хүнд гар хүрч үзээд, -“Бурхан минь, та, түүнийг ямар зөөлөн хийгээ вэ?” –Бурхан, “Тийм ээ, тэр маш зөөлхөн, гэхдээ тэр маш хүчирхэг, түүний даван туулах тэсвэр тэвчээрийг чи, бүр төсөөлж ч чадахгүй”гэхэд, –сахиусан тэнгэр, “Тэр бодож сэтгэж чадах уу?” гэж асуув. Бурхан, -“Бодох нь бүү хэл, бүр шийдвэр гаргах, итгүүлэн үнэмшүүлэх, өөрийгөө ойлгуулах гайхалтай чадвартай”. Сахиусан тэнгэр, эмэгтэй хүний хацарт гараа хүргэснээ, -”Бурхан минь, энэ чинь урсаж байна, хэтэрхий хүнд зүйлээр дарчихсан юм биш үү?” гэхэд, Бурхан, -“Тэр урсаагүй ээ, энэ бол нулимс юм”, -“Юуны тулд энэ нулимс хийсэн юм?”. –“Тэр, энэхүү нулимсаараа, өөрийн гуниг, зовлон, эргэлзээ, ганцаардал, шаналал, аз жаргал, баяр баясгалан, хайр сэтгэлээ илэрхийлэх юм”. Энэ бүгдийг сонссон, сахиусан тэнгэрийн сэтгэл уяран догдолж, -“Бурхан минь, та, энэ бүхнийг зохиосон суут ухаантан. Эмэгтэй хүн бол, үнэхээр гайхалтай бүтээл мөнөөс мөн” гэхэд, -“ Тийм ээ, хэлсэн чинь туйлаас үнэн. Эмэгтэй хүнд, эрэгтэй хүнийг ч гайхуулах хүч чадал байдаг. Тэр, зовлон, амьдралын бэрхшээлийг давах, гарах чадвартай. Тэр, мөн аз жаргал, хайр, ойлгох сэтгэлийг тээж явдаг. Тэр, өөрийнхөө итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэж чаддаг. Шударга бус зүйлийн эсрэг босож ч чадна, мөн, тэр, илүү сайн талыг олж хардаг, түүнийхээ төлөө татгалзахыг хүлээж авахгүй байж чадна, тэр өөрийгөө гэр бүлдээ бүрэн зориулах болно. Түүний хайр нөхцөлт бус, хариу нэхээгүй байдаг. Түүний зүрх нь, ойр дотныхон нь өөр ертөнц рүү мөнхөд одоход, урагдан шимширч хэдэн хэсэг хуваагдах ч, өөрөөсөө хүчийг олж үргэлжлүүлэн амьдардаг. Түүнд ГАНЦХАН ДУТАГДАЛ бий.ТЭР, ӨӨРИЙН НЭР ХҮНД, ХҮНДЭТГЭЛ, ЭРХЭМСЭГ ЧАНАР, ҮНЭЛЭМЖЭЭ ҮРГЭЛЖ МАРТДАГ, гэж хэлээд, хайр энэрэл дүүрэн нүдээр эмэгтэй хүн болох бүтээлээ харан зогсов

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Mar 06, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo