2018 оны, Шар нохой жил, бүх ордууддаа аз завшаан, амжилтыг тус бүрт нь, бэлдсэн
байгаа гэнэ. Ихээхэн өгөөмөр жил гарч байгаа тул, баяр, талархлаа эелдэг Шар
нохой жилдээ, илгээж байхаа мартав.
Загас
Тахиа жилд аз, аз завшааныг цөхрөлтгүй эрж байсан загаснууд, нохой жилд, алтан загастай учирах нь. Шар нохой жил ер нь, усны ордуудад, сэтгэл зовохгүй амьдрах сайхан боломж өгөх бөгөөд тэд, өргөн цэнхэр далайд дураар сэлэн наадах загас мэт байна. 2018 оны 2 сарын 16-нд, шар нохой жил суудлаа эзэлмэгцээ, гурвантаа хуцахад, Далай ванд эрхшээгдэгч ордууд, аз, амжилтын билэгдлийг нь түвэггүй ойлгоно.Хумх
Хумхуудын хувьд, ямар цаг агаартай байх, ямар улирал байгаа нь, мөн ямар жил гарч байгаа нь хамаагүй мэт гайхалтай улс. Энэ ордныхныг тахиа жил ивээж ирсэн ч, асуудлуудыг нь мартаагүй, шар нохойд ээл ивээлийн хамт дамжуулан өгч байгаа аж.Матар
Тахиа жил, тайван тэвчээртэй матруудыг магтан биширч, эзэгнэж буй жилийнхээ сүүлийн өдрийг хүртэл ивээнэ. 2016 оны 2 сарын 16-нд, элэгсэг Шар нохой суудалдаа залармагцаа, сэтгэл татам матруудыг шууд л анзаарч, дуусаагүй ажил төрөл, бага сага асуудлуудыг тань шийдэж, гурван сард баяр хөөрийг өгөхөөс гадна, хэзээ ч анхаарч халамжлахгүй орхихгүй. Халаасандаа мөнгө шажигнуулж, хэтэвчээ түнтийлгэхийн тулд матрууд багахан сэргэлэн байхад л болох юм байна. Та, ямар ч салбарт, жинхэнэ мэргэжилтэн гэдэг чинь эргэлзээгүй, ганцхан өөрийгөө сурталчилж, таниулж чаддаггүйдээ анхаарах хэрэгтэй. Гэхдээ, 2018 оны эзэн Шар нохой үүнийг тань өөр дээрээ авч тусална.Нум
Тахиа нумуудыг хайрлаж хамгаалан, үлдсэн хэсэгхэн хугацаанд ч уйлж уйтгарлуулахгүй байхыг хичээсээр байна. Бархасвадид эрхшээгдэгч нумууд, 2018 оны 2 сарын 16 дөхөх тусам сандарч мэгдэх хэрэггүй. Шар нохой жил ч таныг хайрлаж хамгаалах бөгөөд эхний өдрөө л танд үр өгөөжөө өгч эхэлнэ.Хилэнц
Хилэнцүүдийг зурхай гайхшруулдаггүй учир нь, өөрсдөө ч урьдчилан мэдчих чадвартай хүмүүс. Гэсэн ч, зурхайгаа уншиж, шинэ сонин зүйл мэдээ ч бил үү. Тахиа жил, хилэнцүүдийг ивээж байсан, харин 2016 оны 2 сарын 16-нд, Шар нохой өөрийн ирсэнээ мэдрүүлнэ.Жинлүүр
Тахиа жил жинлүүрүүдийг эрхлүүлж, үр тариа хошуугаараа өгч, өдөт далавчаараа хучин хамгаалж ирсэн. Суудлыг нь эзлэх эелдэг Шар нохойноос болгоомжлох шаардлага байхгүй. 2018 оны 2 сарын 16-ны 12 цагт, тахиа 12 удаа донгодмогц, эелдэг Шар нохойг баяртай хүлээн аваарай.Охин
Охиныхон, нямбай болгоомжтой хүмүүс. Тэд энэ чанарынхаа ачаар, Гал тахиа жилд, багагүй үр бүтээлтэй ажилласан. Морийг давхиан дунд нь ч зогсоох чадвартай, аливааг хийхээсээ өмнө төлөвлөж байдаг эдгээр хүмүүсийг, Шар нохой жил эелдэгээр угтаж, сарвуугаа баяртайгаар өгөн мэдчилнэ.Арслан
Сэтгэлийн хөдөлгөөнтэй арслангууд, гал Тахиа жил гайхуулж өгсөн, тахиа ч танаас мөн салах дургүй байна. Гэсэн ч, нэгэн хөөрхөн нохой ирж, хайрыг нь татах нь, энэ нь, айлчилан ирж буй Шар нохой жил аж.Мэлхий
Гал тахиа жил, бүхэл жилийн турш, хөөрхөн мэлхийнүүдийг эрхлүүлж хамгаалсан тул, мэлхийнүүд, ирж буй Шар нохойг ингэхгүй байх гэж болгоомжилж байгаа. Гэтэл, 2018 оны 2 сарын 16-нд, усны орд болох мэлхийнүүдийг, Шар нохой жил сүүлээ хөдөлгөн эрхэлж, үнэрлэн угтаж, хамгаалалтдаа аван, халамжлах аж.Ихэр
Гал тахиа жилдээ, санаа амар байсан ихэрүүдийн хувьд, Шар нохой жил байдал нь багахан өөрчилөгднө. Гэвч, сандарч мэгдэх айхтар зүйл биш. Хэнд ч таалагдахгүй байдаггүй, ихрүүдийг Шар нохой мөн таалан ивээнэ.Үхэр
Тахиа жил хангалттай хөдөлмөрлөсөн үхрийнхэн, ургацаа хураах цаг нь ирж байгаа бөгөөд Шар нохой та нарт, баяртайгаар сүүлээ хөдөлгөн, өөрийгөө ирж буйг мэдэгдэн зөөлөн хуцаж байна. Үхрийнхэнд ч мөн их тааламжтай байна. Хоёр сарын дунд хүртэл, Гал тахиа, захиас зөвлөгөөгөө харамгүй өгөхийг сонсож дуулгавартай байх хэрэгтэй. Харин 16-нд, Шар нохойгоо хүлээн авах, улаан туузаа баяртайгаар хайчилна.Хонь
Шар нохой жилд, хониныхныг, олон шинэ тааламж, гайхамшиг, адал явдлууд хүлээж байна. Гал тахиа жил таныг орхин явахаасаа өмнө, Шар нохой жилд, биелээгүй зарим хүслүүдийг нь биелүүлж өгөх захиасаа шивнэнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 03, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.