“Чадахгүй” -энэ үг, хүмүүсийн бодолд суучихсан, хэн нэгэний аливааг хэлж дуусаагүй байхад, хэлэгдчихсэн явж байдаг, сонин үг.
“Чадахгүй” гэдэг үгийн цаана, “хүсэхгүй байна”, “мэдэхгүй”, “айж байна” гэсэн үгс нуугдаастай байдаг бөгөөд яагаад эдгээр үгийг хэлэхгүйгээр , шууд л “чадахгүй” болоод явчихдаг юм бол? Сэтгэл судлаачид, хүн, бусдын төлөө аливаа зүйлийг хийхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдэхгүйн тулд, уг зүйлийг мэдэхгүй байгаагаа нуухын тулд, хийж чадах эсэхээ мэдэхгүй айж буйгаа нуухын тулд, энэ үгийг өргөнөөр ашигладаг гэж үздэг байна. Мөн, ямар нэг байдал, тохиолдлын өмнө ямарч үйлдэл хийх боломжгүй, уг байдалд нөлөөлөх чадваргүй, тэр зүйл “тэсрэх, сэгсрэх”-г хүлээхээс өөр аргагүй хүчин мөхөсдсөн үед хэрэглэдэг байна.
Харин “хүсэхгүй байна”-энэ үг, хүнийг өөртөө таалагдсан зүйлийг хийх сонгох эрхээр хангаж байдаг боловч, байнга хэрэглэх нь, хүнийг идэвхигүй, үйл хөдлөлгүй байдалд хүргэх аюул дагуулдаг. Эдгээр үгнүүд, алхам алхмаар амьдралыг, хордуулдаг болохыг анзаараарай.
Энэ үгүүдийг “чадна”, “хүсч байна” гэсэн үгүүдээр, хэрэв сольвол:
1. Хүн, өөрийн өмнө, мөн бусдын өмнө ч тэр маш шударга байж чаддаг болдог.
2. Хүн, хэрэгтэй гэж үзэж байгаа асуудлаа, гартаа авах боломжтой болдог.
3. Хэрэгтэй гэсэн зүйлээ хийх чадвартай, идэвхитэй байдлаа харуулах боломжтой болдог.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 03, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.