Sugar

Баяжихад саад болдог зүйлс

Sep 30, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Баяжихад саад болдог зүйлс

  • Брауны их сургуулийн /Brawn University/ судлаачид, хүний санхүүгийн байдал дах үйл хөдлөлийг судлах томоохон судалгаа явуулсан бөгөөд зөвхөн хүмүүсийн өгөгдөлүүдийг судлахад 5 жил зарцуулж, 50-д мянган гэр бүл, 150-д мянган хүнийг хамруулжээ. Энэ хугацаанд, судлаачид, хүн бүрийн мөнгөтэй харьцах дадал зуршилуудыг нэг бүрчилэн гэж хэлж болохуйц нарийвчилан шинжилж, санхүүгийн боломжтой амжилттай хүмүүс болон эд хөрөнгөтэй болж чадахгүй байгаа хүмүүсийг ялгах үйлдлүүдийг тодорхойлсон ажээ.

Баян хүмүүсийн ихэнхи буюу 67%-нь, нэгээс илүү нижгээд хэдэн орлогын эх үүсвэртэй болоход ихээхэн хүч, хугацаагаа зориулж байдаг, хэрэв хөрөнгө оруулалт хийх боломжгүй бол давхар ажил хийдэг, харин ядуу хүмүүсийн 6%-нь л, хоёр ажил эрхэлдэг болох нь харагджээ. Баян хүмүүс цагийг хэзээ ч дэмий өнгөрүүлдэггүй, нэг ажил дээр их хөлс авч чадахгүй, харин хоёр түүнээс дээш тооны зүйл эрхлэхэд мөнгө нь нэмэгдэж хөрөнгө оруулах хэмжээний мөнгөтэй болно гэдгээ мэддэг байна. Бооцоот тэмцээн, мөрийтэй тоглоом, хонжворт сугалаанд баян хүмүүсийн 6%, харин ядуу хүмүүсийн 77% дурладаг болох нь илрэв. Түүнчилэн, баян хүмүүсийн 79%, мэргэжлийн түвшинд өсөхийн тулд холбогдох ном зохиолыг байнга уншдаг гэсэн бол ядуу хүмүүсийн 11%, сонирхолтой гэсэн номоо л уншдаг, харин мэргэжилтэй холбоотой ном товхимол бараг уншдаггүй болох нь харагдсан байна. Мөн, гайхалтай нь, баян хүмүүс, өөрийн халаасан дах мөнгөний хэмжээнээс хэтэрсэн үнэтэй худалдан авалт хийдэггүй, харин ядуу хүмүүс, үнэтэй цайтай зүйлийг зээлээр авч, аж амьдралаа хүндрүүлж наад захын хэрэгцээний зүйлсээ хомсдуулж байдаг, үнэтэй зүйл хэргэлэх дуртай байдаг байна. Баян хүмүүс орлого зарлагаа чадварлаг хянадаг, ядуу хүмүүс урсгалаар үрдэг. Ядуу хүмүүс, сар бүрийн орлогоосоо, 10%-г хадгалахыг, маш бага мөнгө учираас хадгаламж биш гэж үздэгээс хураадаггүй, харин баян хүмүүсийн 93% их ч бай, бага ч бай тогтмол хадгалдаг гэсэн судалгаа гарчээ. Хадгалж хураахад их байх нь гол биш, хамгийн гол нь тогтмол байхад анхаарах ёстой гэж баян хүмүүс үздэг байна.
Багад тооцож буй ашиг орлогоосоо тогтмол хадгалж сурах нь, баяжих эхний алхам гэдгийг ойлгож голохгүй хадгалснаар, хэрэглээ дутагдаж амьдрал зогсохгүй нь лавтай, мөн давхар орлого олоход эрмэлзэх, хувь хүний өсөлтдөө анхаарах, худалдан авалтдаа хянамгай хандах хэрэгтэйг энэ судалгаа харуулжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 30, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo