Sugar

Өөрөөсөө хэмнэх нь, эмэгтэйлэг шинжээ устгадаг

Mar 13, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Олон эмэгтэйчүүд, гэр бүл, үр хүүхэд, ойр дотныхныхоо хэрэгцээг илүүд тавин өөрөөсөө нарийлж, хэмнэж байдаг. 

Өөрөөсөө нарийлах хэмнэх:
-Эмэгтэй хүн дэлгүүрт ороод гэр бүлийн хэрэгцээний зүйлсээ аваад, өөрт нь таалагдсан зүйлээ авах гэтэл мөнгө үлдэхгүй үед, “энэ зүйлгүйгээр болно, дараа болъё” гэсэн бодол тээн гэртээ харихыг хэлнэ.
–Тухайн улирлын ганц хос гуталтай, 2 ээлжийн дотуур хувцастай, байгаа хувцаснууд нь загвар нь хоцорсон, гэтэл хүүхдүүд нь загварлаг хувцасладаг.
–Өөрт байгаа хуучин зүйлсээ хараад солих юмсан гэж бодол төрөх ч “дараа болъё, одоо болж л байна” гэж боддог.
–Өөртөө шинээр хувцас авахаар шийдэх үед, түүнээс чухал зүйл гарч ирэхэд, түүнд зарцуулж, өөрийгөө хойш нь тавьдаг.
–Дотор чинь яг хоёр хүн амьдарч байгаа юм шиг, нэг нь тухайн зүйлийг авахаар хүсэхэд, нөгөө хүн нь “арай үнэтэй байна, арай хямдыг олж ав” гэж шивнээд байгаа юм шиг байдаг.
–Аливаа зүйлийг худалдан авахад, хэзээ ч өөрийгөө нэгдүгээрт тавьдаггүй. Эдгээр үйлдлүүд, дараа нь арилгахад маш хэцүү зуршил болж суудаг тул болгоомжлох хэрэгтэй байдаг байна. Нарийлах хэмнэх, ухаалаг зарцуулалт хоёр бол хоорондоо тэс өөр зүйл юм.Өөрөөсөө хэмнэж нарийлсан эмэгтэй:
-Эмэгтэй хүний сэтгэл татам байдлаа гэнэ.
-Хөдөлгөөн, байр байдлаас нь цог золбоо, гэгээлэг байдал нь үгүй болдог
-Царай, төрх нь асуудалд дарагдсан байдалтай байдаг
-Эрэгтэй хүмүүс сонирхохоо болино. Зөвхөн ашиглах сонирхол төрүүлдэг
-Амьдралын сэтгэл ханамжгүй болж, өвчин ядаргаа үүснэ
-Аз жаргал, хэзээ ч хүршгүй зүйл мэт болон хувирна
Энэ бол амьдрал биш. Хэмнэх, нарийлахын ар талд, ирээдүйгээс айсан айдас байдаг аж. “Хэрэв, би өөртөө зориулаад мөнгөө хэрэглэчихвэл, хэн нэгэнд маань хэрэгцээ гарвал яана?, Би, үүний буруутан болно. Би өөртөө зарлагадаагүй гээд, хэний ч өмнө буруутахгүй” гэсэн, буруугүй байхын төлөө “хүүхдийн” гэмээр жижигхэн үйлдлээр, өөрийн эмэгтэйлэг чанараа устгаж буйгаа өөрөө мэддэггүй. Мөнгө дуусчихна, мөнгөгүй болчихвол яана гэж боддог эмэгтэй бол сэтгэлийн гүндээ, томчуулаас айдаг буруу хэрэг хийсэн хүүхэд шиг амьдарч байна гэсэн үг аж. Өөрөөсөө хэмнэдэг хүн, өөрөөсөө цаг хугацааг ч нарийлдаг бөгөөд амьдралаа өөрчлөх хүсэл сэтгэлээ ч гээдэг байна. Бусдын хэрэгцээ, амьдрал өөрийнхөөс нь чухал болж, өөрийгөө хаядаг. Тиймээс, эрүүл, зөв хооллолт, гоо сайхан, ялангуяа гэрийн хувцас, дотуур хувцсанд хэзээ ч хэмнэж болохгүй бөгөөд сэтгэл санаа, дотоод ертөнцөө айдас түгшүүрээс хол, цэвэр чөлөөтэй байлгах хэрэгтэй аж. Мөнгө төгрөг, цаг заваа, өөрийн амралт, сэтгэл санаагаа өөдрөг байлгахад тустай бясалгал, массаж, мэргэжилтний зөвлөгөө, ном зэрэгт зарцуулах, шинэ эд зүйлс худалдан авах зэрэгт зориулж, өөрөө үр, хүүхэд гэр бүлээ хэрхэн бөөцийлдөг шигээ өөрийгөө мөн бөөцийлж бүр, эрхлүүлж байх ёстой байдаг байна. Ингэснээр, эмэгтэй хүн, аз жаргалтай байх, амьдралын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, амьдрал нь сонирхолтой, амттай, сайхан болдог ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 13, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo