Хотлыг гийгүүлэгч бурхан
будда эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амгалан жаргалыг түгээгч их сургаал номлолыг буй болгохдоо
хүмүүн хэмээгчийн адгууснаас ялгарах онцлог нь бурханлаг увдис мөн чанартай гэж
тодорхойлоод энэ насанд олдсон хүмүүн заяандаа өөрийгөө нээж сэтгэлээ ариусган
амирлуулж, төгс гэгээрэлд хүрч туулсан бурханы хутагыг олж болохуйн зам мөрийн
анхдагч хамгийн эрхэм дээд нь мөргөлийн ёсон мөн хэмээсэн байдаг. Иймд мөн
чанар утга учир ёс горимын тухай номлосон “Айлдуур сургаал”-д
1. Хоёр гарын алгыг зулай дээрээ хавсран залбирах нь бурхан багшийг оюун ухаандаа гүнээ хүндэтгэн буйг илэрхийлнэ.
2. Алгаа хавсарсан хэвээр хоёр мэлмий хооронд залбирах нь бурхан багшийн ариун үйлсийг үргэлжид гүнээ биширч байгаагаа илэрхийлнэ.
3. Хоёр гарын алгыг салгалгүй хоолой хэсэгт хавсарч наминчлах нь бурхан багшийн аман айлдвар сургаал хязгааргүй гүн гүнзгий утгатайд чин сэтгэлээсээ итгэж байгааг илэрхийлнэ.
4. Хоёр гарын алгыг нийлүүлэн зүрхэн тус газраа наминчлах нь бурхан багшийн өргөн мэдлэг, их хайр энэрлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, биширч, хүндэтгэж байгаагаа илэрхийлнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 25, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.