Нэг
залуу гэрлэхээр шийдэж, хуримын өдрөө товлон, хуримын бэлтгэлээ хийж, ихээхэн
завгүй байх үедээ, аавдаа, хандаж, -“Би амжихгүй байна, та миний бүх найзуудтай
утсаар ярьж, хуриманд урих асуудлыг зохицуулж, утсаар ярьж өгөөч. Энэ бүх найзуудын маань утас” гээд,
нэр, утас бүхий жагсаалт өгчээ.
Хуримын өдөр болоход, найзууд нь цөөхүүлээ ирсэнд, гайхаж балмагдсан залуу, аав дээрээ очоод, -“Ааваа! Би таныг, бүх найзуудад маань утасд гэж хэлсэн шүү дээ”, гэхэд, аав нь,- “Тиймээ, би бүгдтэй нь ярьсан”гэв. Хүү нь бухимдангуйгаар,-“миний танд өгсөн жагсаалтад, 50 хүн байсан. Харин тэднээс, 15 хүн л энд иржээ” гэхэд, аав нь, -“Би бүх найзуудад чинь утасдаж, чиний хүсэлтээр ярьж байна гээд, чамайг асуудалтай байгаа, найзуудынх нь тусламж хэрэгтэй болоод байна гээд, энэ өдөр, энэ цагт, энэ газарт ирэхийг гуйсан юм. Тэгэхээр, хүү минь тайвшир, энд чиний ЖИНХЭНЭ НАЙЗУУД чинь, бүгд байна” гэсэн ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 27, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.