Саяхан, эмэгтэйчүүд ороод эр нөхөр сонгон авч болдог нэгэн дэлгүүр
нээгджээ. Дэлгүүрт ормогц, дэлгүүрийн журмыг танилцуулсан бүхэл бүтэн жагсаалт
тод томруунаар бичээстэй байдаг. Үүнд: 1. Уг дэлгүүрт, эмэгтэй хүн, ганцхан
удаа орж үйлчлүүлэх эрхтэй. 2. Дэлгүүр 6 давхартай, давхар өндөрсөхийн хирээр
эрчүүдийн чанар сайжирна. 3. Та, аль нэг давхараас сонгоогүй бол дээшлэн, өөр
давхараас сонгох боломжтой. 4. Өөр давхараас буцаж бууж сонгохыг хориглоно.
Нэгэн эмэгтэй нөхөр сонгон худалдаж авахаар уг дэлгүүрт ирэв. Нэгдүгээр давхарын танилцуулга дах, “Ажил эрхэлдэг эрэгтэйчүүд” гэсэн бичгийг уншаад, оролгүй шууд хоёр давхарт гарав. Тэнд “Ажилтай, хүүхдэд хайртай эр хүн” гэсэн самбар байх бөгөөд эмэгтэй зогсолгүй гурван давхарт гараад “Ажилтай, хүүхдэд хайртай, царайлаг сайхан эрчүүд” гэсэн бичгийг уншаад, зог туссанаа, мөн л дээд давхар руу өгсөхөөр шийдэв. Дөрвөн давхарт, “Ажилтай, хүүхдэд хайртай, гайхалтай царайлаг, гэр орны ажилд тусалдаг эрчүүд” гэсэн бичиг өлгөөтэй байх аж. Эмэгтэй амандаа, -“Гайхалтай...” гэж дуу алдсан ч, таван давхар руу өгсөн гарав. “Ажилтай, хүүхдэд хайртай, царайлаг, гэрийн ажилд тусалдаг, романтик эрчүүд” гэсэн пайз нүд баясгах аж. Эмэгтэй, энэ давхарт үлдэж, ханиа сонгохоор шийдэв. Гэтэл түүнд, зургаан давхар руу өгссөн шат харагдан тэсэлгүй дээш гартал, “Та, манай давхарын 31 456 012-дох үйлчлүүлэгч боллоо. Энд эр нөхрүүд байхгүй. Энэ давхар, эмэгтэйчүүдийн хүслийг гүйцэлдүүлэх боломжгүй юм гэдгийг харуулахын тулд байдаг. Манайхаар зочилсонд баярлалаа” гэсэн үгс том дэлгэц дээр гүйхийг харав.
Харин энэ дэлгүүрийн эсрэг талд, “Гэргий нарын” дэлгүүр нээгдсэн бөгөөд тэнд, нэгдүгээр давхарт “Секст дуртай эмэгтэйчүүд”, хоёр дугаар давхарт, “Секст дуртай, баян эмэгтэйчүүд” гэсэн тасаг байдаг. Гэтэл, гурваас зургаан давхар руу нь, нэг ч эрэгтэй өгсөж үзээгүй энэ хоёр давхараас сонгочихдог тул, дээгүүр ямар тасгууд байдгийг мэддэггүй гэнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.