Нүдний гадна буланд гарсан үрчлээг, маш хурдан хялбар арилгах энэ аргыг ашиглахад, хоёр ширхэг цайны халбага, халуун хүйтэн устай хоёр стакан хэрэг болно. Тухайн үрчлээндээ гоо сайхны тоснууд болох, жожоба, миндальное, оливын тос түрхээд, халуун устай стакандаа халбагаа дүрж халаагаад гарын бугуйн дотор хэсэгт халбагаа хүргэж хэт халуун эсэхийг нь шалгасны дараа, 5-10 секунд индүүдэх маягаар тэнийлгэх үйлдэл хийнэ. Дараа нь халбагаа хүйтэн усандаа дүрж хөргөөд, дээрх маягаар 3-6 секунд хийж, 2-3 удаа давтан, хүйтэн халбагаар индүүдэх хөдөлгөөн хийснээр дуусгана. Энэ үедээ халбаганы халууныг сайн шалгаж байх хэрэгтэй. Хэт буцламгай халуун ус ашиглаж болохгүй. Энэ аргыг хэрэглэж байх үед, халбагануудын температурыг өөрт тааламжтай байхаар тохируулан хийх хэрэгтэй. Хоёр нүдэндээ ээлжилж хийж болно. Нүдний зовхины арьсанд хүргэж хэрэггүй. Хурдан үр дүнтэй тул, яаралтай арга хэмжээний өмнө хэрэглэхэд тустай байдаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 23, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.