Хүнд, өөрөө тэр бүр гаргаж ирж чаддаггүй, илүү өндөр чадвар авъяас заяагдсан байдаг. Бидний
амьдралыг, мөнгө эрүүл мэнд, харилцаа, сэтгэлгээ зан чанар, оюун ухаан гэсэн 5 утгат
чанарт хувааж үзэж болдог
Эдгээрийг, гарын таван хуруу шиг авч үздэг ба, аль нэг хуруу гэмтэхэд, гар тэр чигтээ муу ажилладгийн адил, эдгээрийн аль нэг доголдоход амьдрал мөн доройтдог аж. Хэрэв хүн, бие нь өвчтэй бол, юунд ч сонирхолгүй болдог. Хэрэв, сэтгэлгээ, зорилго үгүй бол юунд ч хүрэхгүй. Хэрэв, харилцаа үгүй бол амьдралыг амталж чадахгүй. Хэрэв, оюун ухаан үгүй бол амьдралын утга учир алдагдна. Харин мөнгө эдгээр бүх утгад хэрэгцээтэй байдаг бөгөөд хүний, амьдралаас авах баяр баясгаланд зориулагдсан байдаг байна. Мөн мөнгө нь, амьдралын нийцэл зохилдлогоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хүн, өөрт таалагдаагүй ямар нэг зүйл эрхэлснээр хэзээ ч их хэмжээний мөнгө хийж чаддаггүй гэдэг. Дуртай зүйлээ тодорхойлж, сууриас нь эхлэн хүслээ урам зориг, эрч хүч болгон эд хөрөнгө хийж болдог. Их эд хөрөнгөтэй болохын тулд, бодож төлөвлөх, үйл ажиллагаагаа төлөвлөх цаг хугацаа шаардлагатай байдаг. “Өдөржингөө завгүй ажилладаг хүнд мөнгө хийх зав мөн гардаггүй” гэдэг. Та, суугаад сайтар бод. Таны амьдралд юу чухам баяр баясал авчирдаг, түүнийг хэрхэн мөнгө болгож болгох талаар өдөр бүр бодож, байнга эрэл хайгуул хийгээрэй. Та, хариултыг заавал олно. Энэхүү үнэт хариулт таныг эд баялаг руу хөтлөх юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 17, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.