Sugar

Эмэгтэй хүний зайлшгүй анхаарах нэгэн зүйл

Dec 19, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Эмэгтэй хүний зайлшгүй анхаарах нэгэн зүйл

Хүний сэтгэл зүрхээ зориулан хийсэн бүхэн, сайн үр дагаварт хүргэдэг гэдэг. Зав зайгүй болсон өнөө үед, заяагдмал, уламжилал болон ирсэн зарим зүйлс мартагдан хаягдах гээд байх шиг. Орчин үеийнхний сэтгэлгээнд таалагдахгүй ч байж магад. Гэсэн ч, эмэгтэй хүний зайлшгүй анхаарах нэгэн зүйлийг бичье.

Эмэгтэй хүн гэр орноо арчилж, түүнийг хайрлан нандигнах шиг, гэр бүлийн харилцааг бэхжүүлж, сэтгэл санааны амар амгаланг тогтоодог  зүйл байдаггүй гэнэ. Сүүлийн үед, гэр орны ажлыг хөнгөвчилөх  гэр ахуйн техник хэрэгсэл олноор үйлдвэрлэгдэх болж, мөн гэрийн үйлчилэгч хөлслөх нь моодонд орж,  орчин үеийн эмэгтэйчүүд ерөнхийдөө гэр орны ажилаас холдож, ажил хэрэгч, ажилдаа анхаарсан эмэгтэйчүүд  олширсноор, ахуй байдал, орон гэрээ өөрийн гараар зохицуулж, арчилдаг эмэгтэйчүүд ховордсоор байна. Харин, өөрийн гэр орныг арчилах, аз жаргал, тав тухаар дүүрэн байлгах чадварыг зөвхөн эмэгтэй хүнд заяагддаг онцгой урлаг, увидас ид шид гэж үздэг бөгөөд гэр орон нь, эмэгтэй хүний урлан бүтээх талбар, гэр бүлийн гишүүддээ онгод, эрч хүчийг өгөх эх булгийг бүрдүүлэх орон зай гэдэг. Тиймээс ч, гэр орноо ая тухтай, гоё сайхан байлгахад эмэгтэй хүн илүүтэй анхаарч арчилж байдаг гэнэ. Мөн гэр орон бол, эмэгтэй хүний нөлөөгүй толь, түүний юу боддог, юу хийдэг, юу мэдэрдэг, юу мөрөөддөг, эрч хүчээ юунд зарцуулдагийн илрэл болж байдаг байна. Хэрэв, гэр оронд, эрэгтэй хүнээс шалтгаалсан зүйлсийн бүрэн бүтэн байдал эзэнгүйдэж байдаг бол, эмэгтэй хүний эр нөхөртэйгээ тогтоосон харилцаа нь эрүүл бус, тусламж хүлээн авах, мөн хүсэх  гуйх чадвар сул, түүнийг голсон, үгүйсгэсэн байдалтай байгааг харуулдаг гэнэ. Гэр орноо, тайвширал, зохилдлогоог өгч байдаг хамгийн ариун нандин орон зай гэж хүлээн авч, амьд юм шиг хайрлаж арчилж байхыг гэж зөвлөдөг. Хайрлаж арчилж, хайрын энергээр дүүргэсэн орон гэр, хүний сайн сайхан амьдралын гараа болж байдаг байна. Залхуурал, заваан байдал асар өндөр төлөөстэй. Ийм гэр оронд ирээдүй байхгүй гэдэг. Эмэгтэй хүн өөрийгөө тогооч, цэвэрлэгч, үйлчилэгчийн хэмжээнд биш, харин өөрийн үүргээ гүйцэтгэгч  эзэгтэй, гэр орныхоо орон зайд өөрийн хүсэлд нийцсэн өөрчилөлт хийж байдаг, цэвэрч нямбай, гэрийнх нь өнцөг булан бүрээс эрч хүч, халуун дулаан, гэрэл гэгээ, ая тух, гоё сайхан цацарч байх, энергийн эх булгийг ундруулагч гэдгээ ухамсарлан, арчилж, тордож байх хэрэгтэй байдаг аж.

 

 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Dec 19, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo