Эрдэмтэн Исаевын, усыг цэнэглэн, бие организмыг залуужуулах арга нь, тусгайлан
ажиллаж цэнэглэсэн усаар цэцэг услах, гэрийн тэжээмэл амьтдыг ундлах зэргээс
гарсан гайхалтай сайн үр дүнгээс эхтэй бөгөөд усыг ашиглан залуужиж болно гэсэн
нотолгоо гаргасан аж. Залуужуулах, эрүүлжүүлэх бясалгалын үед, бид бодлоороо
залуу насандаа очисноор сэтгэхэд, бие организмын чичиргээ өөрчлөгдөж организмд
нөлөөлдөг гэж үзэх бөгөөд үүнийг усны тусламжтай улам хүчтэй, үр дүнтэй болгож
болдог гэнэ.
2 литрийн шилтэй, цэвэрлэж шүүсэн усыг өмнөө тавьж, биеэ суллан, бодлоороо хамгийн эрч хүчтэй, сайхан үедээ буцаж очно. Аль болох тодорхой, өнгөтөөр төсөөлөн, 5 мэдрэхүйгээ бүгдийг хамруулан ажиллуулахыг хичээх хэрэгтэй. Бүх биеэрээ, сэтгэлээрээ мэдрэх нь хамгийн чухал. Дараа нь, шилтэй усаа хоёр талаас нь гараараа барьж, бодлоороо тэрхүү “залуу” мэдрэмжтэй эрчимээ ус руу чиглүүлэн урсаж буйгаар төсөөлөн, усаа эрчимийн чичирхийллээр дүүрлээ гэх мэдрэмж төртөл сууна. Энэ усаа өдрийн турш, нэг литрээс багагүй уух ба ингэснээр организмын эд эс, төвлөрлийн эрчим, үүнээс үүссэн усны чичирхийллээр залууждаг байна. Энэхүү цэнэглэсэн усаа, мөн арвижуулж хэрэглэж болдог бөгөөд 50 граммыг нэг литр цэвэр усанд хийж, дулаан газар тавьж хонуулаад өдөржин ууж болдог. Уг усаа, цахилгаан хэрэгслүүд, халаалтын батарейнаас хол тавих хэрэгтэй. Буцалгаж хэрэглэдэггүй. Ийм маягаар, долоо хоногт нэг удаа усаа цэнэглэн долоо хоногийн турш уун, дахин цэнэглэж хэрэглэдэг. Үр дүн нь, 1-2 долоо хоногт мэдрэгддэг. Үлдсэн амьдралынхаа турш ийм маягаар бэлтгэн ууж занших нь, эрүүл мэнддээ хийх хамгийн том тус дэм, бэлэг болох бөгөөд үр дүнд нь, талархал бүхий, эрүүл, залуу явах шиг сайхан зүйл үгүй билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Feb 18, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://cilamicli.ru