Орон гэрээ цэвэрлэх нь, зөвхөн бохир заваан зүйлсийг арчиж угаах, цэгцлэх
асуудал биш, харин, гэр орондоо аз жаргал, амжилт, элбэг хангалууныг татах зан
үйл гэж үздэг бөгөөд гэр орон бохир заваан байх нь, амьдралын хамаг сайн сайхан,
эерэг зүйлсийг түлхдэг, өвчин зовлон, ядуурал хоосролд хүргэдэг гэж эрт дээр
үеэс үзэж ирсэнээс, гэрийн эзэгтэй нар, дараах зарим нэгэн дүрмүүдийг ягштал
мөрдөж ирсэн байдаг байна. Бохир заваан гэр орон, ядуурал хоёр үргэлж хамт
байдаг, мөн, энгийн хүний сэжиглэсэн зүйлсээс Бурхан хүртэл цэрвэж, ивээл
ерөөлөө өгдөггүй гэсэн ам дамжсан яриа, бүх ард түмнүүдийн дунд явдаг нь, ортой
бөгөөд тав тухтай, цэвэр ариун орчинг гэр орондоо бүрдүүлэх, сайн сайхныг гэр
орондоо татахад тустай дараах энгийн дүрмүүдийг мэдээд авахад илүүдэхгүй юм.
-Хогийг ямар ч тохиолдолд, зөвхөн үүд рүү чиглүүлэн шүүрддэг.
-Босго давуулан шүүрдэж болдоггүй
-Нар шингэснээс хойш хог гаргадаггүй, хоосорно гэдэг
-Таагүй хүн орж ирээд гарсаны дараа шалаа угаах сайн. Атаа жөтөөнөөс хамгаална.
-Бүтэн сайн өдөр гэр цэвэрлэдэггүй
-Тоос сорогчоор соруулсан хогийг тэр дор нь салгаж хаядаг байх. Болвол уг хогийг хол булах сайн гэдэг. Энэ нь саад бэрхшээлээс ангид байхад тусалдаг гэж үздэг.
-Шүүр, хогийн хутгуур хэргэлдэг бол, байнга цэвэрлэж, угаадаг байх. Өөр байранд нүүж орохдоо, хуучин байрандаа хэргэлж байсан шүүр хутгуурыг болвол сольж байх. Хуучин шүүр, хутгуур бусдаас авч хэргэлэх муу, бусдын зовлон зүдгүүрийг өөртөө авна гэдэг.
-Хогийн хутгуурыг хэрэглэх бүртээ, дараа нь угааж занших. Шинээр сольж байх сайн. Түүнд тогтсон тоос шороо, азгүйтэл бүтэлгүйтлийг дууддаг гэж үздэг.
-Шалны алчуурыг, хуучин хувцас, эд эдлэлээр хийж болдоггүй. Аз завшаанаа түлхнэ. Гэр орны уур амьсгал таагүй үед шалны алчуураа шинэчилж, хуучинаа хаяхад, бүх зүйл хэвийн болдог гэнэ. Шалны алчуурыг хөлөө арчихад зориулж дэвсэх, түүгээрээ шалаа угаахыг, мөн түүн дээгүүр алхаж гарахыг хүртэл цээрлэдэг.
-Гал тогооны зориулалттай алчуурыг нүүхдээ, авч явахгүй хаядаг. Аль болох өөрөө худалдаж авсан алчуур ашигладаг байх, мөн байнга сольж, шинэчилж байх хэрэгтэй. Хэн нэгнээс түр авч хэргэлвэл, муудалцна гэдэг аж.
-Аяга тавгийг угаахгүй хонуулах нь, гарлага дууддаг. Аяга таваг, сав суулгыг хөмрүүлж хатаах, тавихыг цээрлэдэг байна.
-Толийг байнга арчиж цэвэрлэх нь гэр орныг муу зүйлээс хамгаалдаг
-Хаалга тоос татсан байх муу. Сайн зүйлс орж ирэхгүй гэж үздэг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.