Та анзаараарай, муу сөрөг үгсийг, уулга алдахдаа,
эсвэл уурлаж бухимдахдаа хэлдэг, ердийн яриандаа хэрэглэдэг хүмүүсийн амьдрал бүтэлгүй байдаг.
Уулга алдахдаа хэлдэг үг хэнд ч хаяглагдаагүй байдаг тул, зөвхөн өөртөө л илгээж байдаг байна. Хулгайч, хүүр, гуйлгачин, гай, ядаргаа, тэнэг, эдгээр үгс юуг дагуулах вэ? Амжилт дагуулсан нэг ч үгийг, амны уншлага мэт хэн ч хэрэглэдэггүй нь сонин. Уурлах үедээ, хүнийг дийлэхийн тулд хэлдэг хорон үг, мөн адил өөрт тань үйлчилдэг. Хэн нэгний “амжилт”-д атаархсан яриа өрнөхөд, ярианд орлцогч бүрийн “амжилт” үгүй болно. Учир нь “амжилт”-г сөрөгөөр, олж авдаггүй. Мөн, “би хэзээ ч ингэхгүй, тэгэхгүй” гэх нь эсрэгээр эргэдэг.
Ийнхүү, хорвоо ертөнцийн тайлагдаагүй, нэгэн нууц хууль, үгийн хүч, хувь тавилангийн хооронд хэнд ч анзаарагдахгүй үйлчилж байдаг ажээ.
Өвөг дээдсийн маань сургаалт үгс,
энэхүү хуулийг баталдаг нь бүр ч сонин. “Амны билгээс ашдын билэг” “Давахгүй
гэсэн даваагаар гурав давдаг”. Та бодоод үзээрэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 17, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.