Sugar

Өөрийгөө хайрлаж сурахуй

Mar 30, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Өөрийгөө хайрлаж сурахуй

Хайр яарахад дургүй байдаг юм. Тиймээс, өөрийгөө алгуурхан сонсож, яг л, дурласан хүнтэйгээ анхны бүжиг хийж байсан шиг ээ хичээнгүйлэн сонсохыг хичээгээрэй.

Аажим зөөлнөөр өөрийгөө хайрла, яг л нартай өдөрт дуртай шигээ, өмнө чинь үүрд мөнх байгаа юм шигээр, ертөнцийн өгсөн хамгийн чухал даалгаварын дагуу өөрийгөө энхрийлэн, ээж аав нь нялх үрээ муу муухайгаас хамгаалан хаацайлдаг мэт хайрла.
Аажим зөөлнөөр өөрийгөө хайрла, таван мэдрэхүйдээ, таатай байдлыг таашаан мэдрүүлэхээр хайрла. Муу зүйл сонсохоос зайлсхийн, муу зүйл харахаас зайлсхийн, муу зүйл амтлахаас зайлсхийн, муу зүйл үнэрлэхээс зайлсхийн, муу зүйл хүртэхээс зайлсхийн хайрла. Хамгийн гол зургаа дах мэдрэхүй, сэтгэл бодлоо хамгаас илүү хайрла. Өглөөд, хамгийн нөлөөгүй толинд, өөрийнхөө тусгалыг, агуу зураачийн зургийг хүндэтгэл төгс үздэгийн адил хөндлөнгөөс харж, гадна төрхөө дотоод сэтгэлтэй нь хамтад нь бишрэн хайрла. Энгийн төрхөө, эгэл сэтгэлээ юутай ч жишилгүй байгаагаар нь хайрла.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 30, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo