Sugar

Гормоны тэнцвэрийг хангахад тустай эфирийн тос

Jan 09, 2017 - by Nimo

Зөвлөгөө Эрүүл мэнд

Гормоны тэнцвэрийн алдагдалаас үүсэх бие организм дах муу үр дагаврын талаарх асуудал, эрүүл мэндийн салбарт өндөрт тавигдаж байна. Бие мах бодын хэвийн үйл ажиллагааг хангахад гормоны тэнцвэр маш чухал бөгөөд дааврын өөрчлөлт нь бамбай булчирхай, эстроген давамгайжих эмгэг зэрэг хүнд өвчлөлүүд үүсгэх шалтгаан болдог байна. 

Бамбай булчирхай нь дааврыг ялгаруулан тараах үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаа нь доголдоход, бүх биед муугаар нөлөөлж, бамбай булчирхайн гипертиреоз, мөн гипотиреоз өвчин эхэлдэг. Эдгээр өвчлөлүүдийн үед, бамбай булчирхай илүү даавар шаардаж эхэлдэг/гипертириоз/, эсвэл бамбай булчирхай хангалттай хэмжээний дааврыг ялгаруулж чадахаа больдог /гипотириоз/.
Гипертиреозын шинж тэмдэг: нойргүй болох, байнга сэтгэл түгшүүртэй болох, шалтгаангүй жингээ хаях, халуунд тэсвэргүй болох
Гипотереоз шинж тэмдэг: ядарч сульддаг болох, булчин сулрах, зүрхний цохилт удаашрах, хүйтнийг мэдрэхээ болих
Энэ өвчлөлүүдийн үед, эстроген дааврын түвшин ихэссэнээр, бэлгийн дур хүсэл буурах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, өөрчлөлт орох, сэтгэл санаа хямрах, уур уцаартай болох, биед шингэн хуралдах, хавагнах, сэтгэл гутралын шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүд илрэх үед, эмч эмнэлэгт хандах нь зайлшгүй хэрэгтэй. Мөн энэхүү дааврын системийн өвчлөлийн зовиуруудтай тэмцэхэд тус болох эфирийн тоснуудыг танилцуулах нь зүйтэй юм.
-Лавандын эфирийн тос: нойр сайжруулж, бүрэн амраах нойрсолтыг дэмждэг. Мөн титэм судасны цусны эргэлтийг сайжруулж, эстрогены тэнцвэртэй байдлыг хангадаг. Унтахын өмнө дэрэндээ 2 дуслыг шингээх эсвэл алчууранд дусааж хажуудаа тавьдаг.
-Базиликийн эфирийн тос: стресс тайлна. Судалгаагаар, стресс тайлах зориулалттай эмнээс 39% илүү үйлчлэлтэй гэдэг нь нотлогдсон. Түвэнх, чихний омог, мөрний цэгт түрхэхэд дааврын тэнцвэржилтэд тустай.
-Солодкийн эфирийн тос: бамбай булчирхайн үйл ажиллагаа, эстрогеныг тэнцвэржүүлдэг. Гар дээрээ дусааж үрээд үнэрлэдэг.
-Миртийн эфирийн тос: хүзүү болон гарын эрхий хурууны уганд түрхэж үрэн үнэртэхэд, бамбай булчирхайн өвчлөлийн олон зовиуруудыг дардаг.

Үнэр эмчилгээний гайхалтай ашигт чанаруудыг ойлгож ашиглах нь тустай бөгөөд үнэр нь дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг дэмждэг болох нь үгүйсгэж болохгүй үнэн болоод байгаа билээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Эрүүл мэнд

Jan 09, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Source - http://all-4-woman.ru/

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo