Эдгээр зүйр цэцэн үгсийн гүн гүнзгий утга агуулга, сэтгэл зүсэн, бодол
төрүүлэм.
Ердийн хүмүүс байхгүй бол агуу хүмүүс мөн байдаггүй
Нүцгэн хүн юу ч гээдэггүй
Хүчээр шийдвэрлэдэг газарт, дүрэм журам байдаггүй
Мэдэхгүйгээ асуух, нэг хоромын ичгүүр, харин мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр
Шулуун шударга хүн, өөгүй шулуун мод ургах нь ховор байдгийн адил мөн ховор байдаг
Эхнэр нөхөр хоёр нэг биеийн гар, нүд шиг байх ёстой. Учир нь, гар өвдөхөд нүд уйлдаг, харин нүд уйлахад гар арчидаг
Навч живж, чулуу хөвөх нь бий
Алс холын зам нэг алхамаас л эхэлдэг
Тэнэг байдлаас илүү аюулт дайсан байхгүй
Явж буй хүнийг бүү барь, харин ирж байгааг бүү хөө
Далай тэнгис, жижиг горхинуудыг голдоггүйдээ агуу том байдаг
Зовлон зүдгүүрийг, уранхай хувцасаа тайлан хаях мэт үтэр түргэн хаяж сур
Хэвтэж буй хүн хэзээ ч бүдрэхгүй
Багахан бөхийхөөс бүү ай, улам цэх болон өндийж сурдаг
Ялалт, хэн нь, өрсөлдөгчөөсөө хагас цаг илүү тэвчинэ, түүнд ирдэг
Нар, зөв буруу гэж ялгахгүй хэнийг ч ээж байдаг. Өөрийгөө олсон хүн нар мэт байдаг
Инээд баяр дүүрэн гэрт, үргэлж аз жаргал ирж байдаг
Инээмсэглэж буй царай руу, хэн ч сумаа тавьж чадахгүй
Хөгжилтэй хүн, саад бэрхшээлийг хялбар давдаг
Төгс зүйл чадваргүй хүний гараар бүтээгдэх боломжгүй
Хүйтэн цай хоолыг тэвчиж болдог, харин хүйтэн харц, харилцаа тэвчишгүй зүйл
Асуудлыг шийдэж болохоор бол санаа зовинож юу хийнэ, харин шийдэж болохооргүй бол санаа зовох нь утгагүй хэрэг
Тэнэг хүн, алдаанаасаа мултрахыг оролдно, харин ухаантай хүн, алдаагаа засахыг хичээдэг
Тариан түрүү боловсрохдоо, тэргүүнээ бөхийлгөдөг, харин хүн баяжиж хөлжихөөрөө толгойгоо гэдийлгэдэг
Эмэгтэй хүн хүсвэл хад чулууг ч нэвтлэх хүчтэй
Дуугай хүний дэргэд сонор соргог бай
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 24, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.