Sugar

Амьдрал ийнхүү хүүрнэнэ...

Oct 27, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Амьдрал ийнхүү хүүрнэнэ...

-Амьдрал буюу миний дунд оршиход чинь, чамд, хамгийн хэцүү, хүнд үе хэзээ байдаг гээч? Чи, замаасаа хазайж, зорилго буюу бүх зүйл чинь өөрөөс чинь шалтгаалахаа больж, бодол сэтгэлийн чинь, “хонгилын үзүүр дэх гэрэл гэгээ” бүүдийж сүүмийх үе юм. Чи, үүнийгээ хэнд ч харуулахыг хүсдэггүй, гэхдээ чи, намайг мөн өөрийгөө хуурч чадахгүй. Учир нь энэ бүхнийг чинь би мэдэж байдаг. Би, чамайг өөрөөрөө байж чадахаа больж эхлэх үед өчнөөн тэмдэг илгээдэг. Би чамайг, өөрөөрөө байхаа больж, алдаж эхлэх үед, үүнийг чинь сануулахын тулд, асуудлуудал бэрхшээлүүдийг, эхлээд бага багаар өгч эхэлдэг. Чи анзаарч ойшоохгүй бол, улам томруулна, мөн энерги эрч хүчийг өгөхөө больж, дараа нь эрүүл мэндийг чинь авдаг. Үүнийг би, хамгийн хайхрамжгүй, хэнэггүй, өөрийгөө үнэлдэггүй хүмүүс дээр л үйлддэг... чи, магадгүй хэн нэгнээс, “Өөрийнхөө замаар явж байгаа хүнд, хорвоо ертөнц тусалж байдаг” гэсэн үг сонссон, эсвэл сонсдог бол, энэ үгэнд итгээрэй. Чи өөрөө, өөрөөрөө байж, өөрийнхөө замаар явж байгаа цагт асуудлууд байдаггүй юм. Чамд зөвхөн өөрийгөө өсгөх даалгаврууд л өгөгдөж, түүнийг биелүүлэх энерги мөн хамт өгөгдөж байдаг. Ямар ч,  шаналал, эргэлзээ, айдас, сэтгэлийн хоосрол, гуниг таарахгүй. Зөвхөн бүтээлч санаа, бүтээл, онгод, урам зориг, эрч хүч, энерги л ундарч байдаг. Учир нь чи, өөрийнхөө замаар яваа... Тиймээс би чамайг хайрлаж, зөвхөн чамайг сэрээж, өдөөхийн тулд л гайхалтай, багахан таагүй зүйлийг үзүүлж байдаг юм шүү. Хэнээс ч, юунаас ч бүү ай, би амьд ахуйд чинь, үргэлж чамтай хамт байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Oct 27, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo