Сэтгэл зүйн ухааны хүндэт доктор, хүүхдийн сэтгэл зүйн салбарыг
үндэслэгч, Б.З. Драпкины, хүүхдийн аз жаргалтай ирээдүйд, эх хүний нөлөөлөх, бодит
аргуудыг танилцуулж байна.
Эхийн дуу хоолой, эхийн итгүүлэн үнэмшүүлэх үйлдэл, хүүхдийг, аз жаргалтай ирээдүйд хөтөлдөг гэж, олон судалгаа шинжилгээний үндсэн дээр нотолсон бөгөөд хүүхэд бол, эхийн хайрын “сав”, хэрэв хайраар дүүрэн бол тэр, аз жаргалтай, өсөлт хөгжил нь хэвийн явагддаг гэж үзжээ. Тиймээс аль болох, 2 нас хүртэл нь хамт байх, асрагч болон эмээ нараар асруулахгүй өөрөө асарч хүмүүжүүлэх хэрэгтэйг дурдаад, хүүхэдтэйгээ хамт байгаагүй тохиолдолд, эхийн хайрын урсгал тасарснаар, хүүхдийн зан ааш өөрчлөгддөг болохыг нотолсон байна. Мөн, эхийн дуу хоолойг онцлон авч үзсэн ба хүүхэд хэвлийд байх 5 сартайгаасаа ээжийнхээ дууг таньдаг болдог. Төрмөгцөө, ээжийнхээ дуу хоолойг ялгаж, бусдаас илүү онцолж хариу үйлдэл үзүүлдэгийг мэдэхгүй ээж нар байхгүй. Тиймээс ээж нар дуу хоолойны өөрчлөлтдөө маш анхааралтай хандахыг зөвлөжээ. Орилж хашгирч загинах нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж ирээдүйд нь нөлөөлдөг гэнэ. Хүүхдийн алдааг хэт буруутгах, шүүмжлэх, бусадтай харьцуулах нь хүүхдэд, азгүйтлийг програмчлах үндэс болдог байна. Хүүхдийг аз жаргалтай ирээдүйд хөтлөх, ээжийн арга:
Хүүхэд сэрүүн байх үедээ анхаарал нь өөр зүйл рүү шилжиж тогтворгүй байдаг тул, унтсаных нь дараа /20-30минут/, дараах үгүүдийг цээжлэн, сэтгэл зүрхнээсээ хэлж итгүүлэн үнэмшүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Эхний үедээ бичиж аваад уншсан ч болно.
-“Би чамдаа маш их хайртай, чи миний хамгийн үнэтэй хайртай хүн. Миний цус махны тасархай, би чамгүйгээр амьдарч чадахгүй, аав ээж хоёр чинь чамдаа хичнээн хайртай вэ”. Эдгээр үгс хайрын амин дэм болж өгдөг.
-“Чи, хамгийн хөөрхөн, чи эрч хүчтэй, чи эрүүл, чи хоолоо сайн иддэг тиймээс, чи хурдан өсч байгаа, чиний минь бүх бие организм эрүүл, чи хөнгөн шаламгай хөдөлгөөнтэй, чи өлчир учраас өвддөггүй.” Энэ үгс хүүхдийг чинь эмгүйгээр эрүүлжүүлэх хүчтэй.
-“Чи минь тайван, зөв сайхан сэтгэхүйтэй, чи сайхан сэтгэлтэй, нийтэч, тэвчээртэй, сэтгэхүйн хөгжил чинь маш сайн, сайн ойлгож тогтоодог, чи үргэлж хөөрхөн инээж байдаг, чи сайн унтдаг, чи дандаа сайхан зүүд зүүдэлдэг, чи сайн амардаг”. Сэтгэл зүйг нь тогтворжуулж өгдөг.
-Энэ арга ардын эмчилгээний арга дээр тулгуурладаг.“би чиний бүх муу зүйлийг авч хаяж байна, би чиний уйланхай занг чинь авч хаялаа,” гэх мэт бүх муу зуршлуудыг дурдан “авч хаях хэрэгтэй.”
Энэ үгсийг
өөрийн болгон хэдэн насны ч хүүхдэд хэрэглэж болох бөгөөд, орой болгон
хэрэглэснээр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовохгүй амьдарч болох юм байна. Та,
хайрын “сав”-аа, энэ маягаар дүүргээрэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 28, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.