Sugar

Хоорондын харилцаагаа төгс болгох, ганцхан асуулт

Oct 09, 2017 - by Baigalmaa

Зөвлөгөө Гэр бүл

Хүн, өөрийн хайртай хүндээ хичнээн хайртай байсан ч, түүнтэйгээ хэрэлдэх, маргалдах үеүд гарч байдаг. Бид хоорондоо ихээхэн ялгаатай ч, яг адилхан зүйлүүд болох хайрлуулах, хүндлүүлэх, үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэцгээж байдаг бөгөөд энэ л зүйлийг бие биенээсээ хүлээж, сайнаар хандуулах эрхтэй гэж боддогоос маргалддаг.

Зарим тохиолдолд, яльгүй жижиг зүйлээс эхэлсэн маргаан, хэрүүл болж харьцаанд сэв суулгах аюултай байдаг. Гэтэл, бидний маргааны учир шалтгаан нь, зөвхөн өөрийгөө сонсгох ойлгуулахад байдгийг тэр бүр мээддэггүй нь харамсалтай. Үүнийг ойлгоход л, маргах, хэрэлдэх шалтгаан тэг болтлоо унаж, үгүй болдог байна. Ингээд хоорондын харилцааг тань, гайхалтай сайжруулах “Би, чиний хувьд, ямар байвал сайн хань чинь байж чадах вэ?” гэсэн асуултыг тавиад үзээрэй. Энэ асуултыг тавих үед, сэтгэл санаа тань хөнгөрч, хамаарал хайраа мэдрэн, ханийн тань харц хэрхэн зөөлөрч уярахыг заавал харна. Энэ асуултад, “Чи багахан тэвчээртэй бай л даа, би ч гэсэн төгс биш л дээ, гэхдээ хичээнэ ээ” гэсэн хариулт дагалдаж, өөрийн тань амнаас мөн өөрийн эрхгүй “ Би ч бас хичээнэ ээ” гэх үгс унана. Энэ асуулт хариулт, хайр дурлалаа хадгалах, хамгаалах сайхан боломжийг нээж өгөөд зогсохгүй, үүний төлөө бүхнээ зориулах, аз жаргалтай хосын харилцааг тань сэргээж өгөх юм. Мэдээж хэрэг, сэтгэл хөдлөлөө хянах, шүүмлэхээ хойш тавих асуудал гарч ирэх нь магад. Гэсэн ч, та, өөртэйгээ хичээн ажиллаж, өөрийгөө сайжруулснаар, та өөрөө хичнээн эерэгжинэ, төдий чинээ харилцаа тань, мөн хань ижил тань төгс болохыг харна.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө Гэр бүл

Oct 09, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo