Sugar

Өөрийгөө өөрчилснөөр энерги болон амьдралаа өөрчилнө

May 11, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Өөрийгөө өөрчилснөөр энерги болон амьдралаа өөрчилнө

Бидний оршихуйн тухай нэгэн ийм хууль байдаг гэнэ. “Дараагийн төрөл,  амьдралын түвшин, буян заяагаа одоогийн амьдралдаа олж авсан мэдлэгийн түвшний хэмжээгээрээ сонгож, олж авдаг. Хэрэв, энэ амьдралдаа мэдлэгийг шүтэхгүй, үл ойшоон, идэвхи зүтгэлгүй байх аваас дараагийн амьдрал мөн юугаараа ч ялгарахгүй байж, тэр л хэмжээнд хязгаарлагддаг”. Үүнийг өөрөөр “Карма” гэж нэрлэдэг бөгөөд Карма –г удам дамжсан үйлийн үр  гэх нь бий. Үүнийг нэгэнтээ сайнаар амьдарч чадаагүй, зөв үлгэр дуурайл үзүүлээгүй хүн, үр удамдаа юу ч үлдээж чаддаггүй, мөн өөрийн  адил хүн болгон өсгөн хүмүүжүүлдэгтэй холбон үздэг. Бидний дасаж, дадал болсон сэтгэл санаа, мэдрэмж,  далд ухамсрын программууд маань бидний байр байдлыг нэгэн хэмд барьж, нэгэн төрлийн байр байдал, нөхцөлийг дахин дахин давтагдах байдалд байлгаж, тэрхүү хэвшсэн үйлдлүүдийн үр дагавар болох адил төстэй бодит байдлыг давтан бүтээж байдаг байна. Тиймээс амьдралаа өөрчилье гэвэл, өөрийгөө өөрчилөх хэрэгтэй болдог бөгөөд одоо цаг, өнгөрсөн цаг, ирээдүй цагууд нэгэн зэрэг оршиж байдгийг ухамсарлаж ойлгохоос энэ өөрчилөлт эхэлдэг. Үүнийг өнгөрснөөс туршлага авсан, энэхүү туршлагаа ирээдүйд ашиглах зорилго бүхий одоо цаг гэж хүлээж авах хэрэгтэй. Амьдралаа өөрчилөх нь, өөрийн сэтгэл санаа, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө өөрчилсний үрээр энерги өөрчилөгдөх явц юм. Бусдын эрхээр биш, өөрөөрөө байж, үйл хөдлөл маань сэтгэл санаа, бодолдоо харшлахгүй, оюун санаа, бие хоёр маань зохилдлогоотой, мөн үг маань ажил үйлстэйгээ адил байгаа тохиолдолд бид эрч хүчээр дүүрч, амьдралаа өөрчилж байдаг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

May 11, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo