Гэр бүлийн хосууд бие биедээ хичнээн их хайртай байсан хоорондоо маргалдаж
муудалцаж байдгийн шалтгаан нь, “Ийм байх ёстой”, “Тэгэх, ингэх ёстой” гэсэн,
урд өмнө нь ухамсарт нь суучихсан олон "Ёстой"-гоос болж байдаг гэнэ.
Эхнэр нөхөр хоёр хоорондоо хүйс, ёс суртахуун, ааш зан зэрэг олон зүйлээр
ялгаатай хэдий ч, яг адилхан нэг л зүйлийг хүсдэг нь, хүндлэл, үнэ цэнэ, хүлээн
зөвшөөрөлт, сайн харилцааг хүсэмжилсэн хүлээлт байдаг байна. Бидний үргэлж
байнга хийдэг зүйлс зуршил дадал болох өндөр магадлалтай бөгөөд дараа нь
түүнийг өөрчилөхөд хэцүү болсон байдаг, тиймээс хэрүүл маргааныг амьдралын хэв
маяг болгохгүйн тулд, өөрийн амьдрал гэр бүлийн харилцаагаа сэтгэл хөдлөлөө
хянаснаар, мөн хайрыг хадгалахаас гадна мөн хамгаалах хэрэгтэйг хэрхэн ойлгосон
талаараа нэгэн эмэгтэй ийнхүү бичжээ.
-Хэдхэн жилийн өмнө, би дэмий зүйлээс болж нөхөртэйгээ маргалдаж, бүр хэрүүл хийснийхээ дараа, хэрүүл маргааны шалтгаан өнөөх жижиг сажиг дэмий зүйлээс гардаггүй, харин бие биедээ аливааг сонсгох, ойлгуулах хэрэгцээний улмаас гардаг болохыг ойлгосон юм. Ингээд бодтол, миний өнөөх дайсагнаж үхэх гээд байсан бодол минь алга болж, зүрх сэтгэл минь нэг л дулаахан болох шиг мэдрэмж төрсөн. Энэ эрэгтэйд, муу зүйлээс нь хамаагүй илүү сайн чанарууд байна, дургүйг минь хүргэдэг тэрхүү мэдрэмжүүд хамт амьдрахад минь тийм ч их нөлөөгүй, халамжтай гэрийн эзэн, хань мөн гэж нөхрийнхөө тухай бодлоо. Энэ үед, намайг хайрын үл үзэгдэх нэгэн давалгаа нөмрөн авах мэт болж, өөрийн эрхгүй нөхрийнхөө гарыг атгаад, аман дээр минь өөрөө гарч ирсэн, тэр цагаас хойш амьдралыг маань гайхалтай өөрчилсөн “Би яавал чамд сайн эхнэр байж чадах вэ?” гэсэн ганцхан асуулт тавьсан юм. Асуучихаад миний сэтгэл хэзээ ч тийм, хэнээс ч юм хамааралтай, хачин өрөвдөлтэй юм шиг байдалд орж байгаагүй санагдаж бараг өөрөөсөө ичих ч шиг болж билээ, харин нөхөр маань энэ асуултыг хачирхмаар өөрчилөгдөн хүлээж авав. Харц нь зөөлөрч, сандран –“Чи арай илүү, жоохон тэвчээртэй байгаа ч дээ, болох уу” гэснээ, -Би төгс хүн биш гэдгээ мэднэ ээ. Гэхдээ би хичээнэ ээ, гэж гуйж аргадсан дуугаар хэлсэн юм. Би ч бас, -“Би ч гэсэн хичээнэ ээ” гэчихээд ойлголцлын халуун дулаан тэврэлтэд нь умбаж билээ. Ингэж бид хоёр хайр дурлалаа хайрлаж хамгаалсан сонголт хийж, аз жаргалтай хос байхын төлөө зүтгэл гарган амьдрахаар шийдсэн. Бид, ямар нэг зүйл санал болголгүйгээр, бие биенээсээ аливааг шаардах нь утгагүй юм гэдгийг ойлгосон бөгөөд энэ нь амьдралаа хянах боломж олгодгийг ухаарсан юм. Одоо бид хоёр бүрэн ойлголцлын дунд аз жаргалтай амьдардаг. Хэрүүл маргааныг зуршил болгохын оронд хайраа хадгалж, хамгаалсаар яваа.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 23, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.