Ердийн хүнийг хүчирхэг
нэгэн болгох, харин хүчирхэг нэгнийг сул дорой болгон хүч чадлыг нь авах асар
их чадалтай нэгэн хүч байдаг бөгөөд үүнийг хүний итгэл үнэмшил, хүнийг итгүүлэн үнэмшүүлэх хүч гэж үздэг. Хүн судлаачид,
бөө, бясалгал, йогын хүнд нөлөөлөх арга барилууд зөвхөн үүн дээр тогтдог, энэ
нь сэтгэл засал, итгэл үнэмшлийн нөлөөгөөр бие мах бодод нөлөөлж өвчтэй хүн
эдгэрэх, ажил үйлс нь сайжрах зэргээр өөрчлөлт явагддаг болохыг тогтоожээ.
Энэхүү итгэл үнэмшлийн хүч хүн бүрт ижил байх ч, хүмүүс ашиглаж чадахгүй, мэддэггүйгээс, өөрсдийн хувь заяаг үзмэрч, бөө, лам, бусад тустайд тооцсон хөндлөнгийн зүйлст даатгаж байдаг. Өөрийн итгэл үнэмшлийг өөрөө удирдаж чадсан хүн, толгой эргэм өндөр амжилтад зайлшгүй хүрдэг гэнэ. Эрдэмтэн Тони Роббинс итгэл үнэмшил нь хүний биеийн параметрүүдийг өөрчлөх, бүр нүдний өнгө өөрчилөгдтөл үйлчилэх хүчтэй гэжээ. Энэхүү хүчийг, хэрэв бизнес, улс төр, амьдрал ажил үйлсийн амжилтад хүрэхэд ашиглавал үр дүн нь гайхалтай байх нь ойлгомжтой. Одоо өөрсдийгөө харцгаая. Эргэн тойрон, “Тэр болохгүй байна, энэ болохгүй байна, яах вэ? яана аа! Би сайхан царай зүстэй биш, би авъяасгүй, би чадахгүй, чаддаггүй, ядаргаатай юм гэсэн уруу дорой бодол тээсэн хүмүүс, нийт олонхийн дийлэнхи нь болж байгаа нь харагдана. Ийнхүү хүмүүс, өөрсдийгөө өөрсдөө ч мэдэхгүй энэ байдалдаа итгүүлэн үнэмшүүлж, амьдралд алдаж, ялагдаж явдаг байна. Харин эдгээр үгсийн эсрэг бодлуудаар өөрийгөө цэнэглэж, амьдралаас сайхныг нь олж харж, сэтгэл заслын холбогдолтой зүйлс уншиж, ирээдүйдээ итгэлтэй, өөрөө өөрийнхөө бөө, лам, үзмэрч мэт байх чадвар хүн бүрт бий гэдгийг дахин сануулъя. Та, хөндлөнгийн засал хийдэг хүмүүсээс илүү өөртөө хайртай тань лавтай. Биеийн эрүүл мэнддээ та л нөлөөлж, өвчинөө илааршуулж чадна. Арван хором, толгойгоо өвдөж байна гэж төсөөлөөд хэсэг сатаарахгүй суугаад үз, үр дүнд нь тэрхүү өвдөлтийг мэдрэх болно. Тэгвэл өвчтэй эрхтэнээ эрүүл байгаагаар төсөөл, итгэ. Өвчин тань илааршина. Ийнхүү, зөвхөн сайн бодол, сэтгэлээр өөрийгөө үнэлж, өөртөө байгаа боломжоо ашиглахыг хичээгээд үзээрэй. Доторхи бодол тань ерөөл болон эрүүл мэнд тань сайжрах, ажил үйлс тань хэрхэн урагшлахыг харна. Тэрхүү ерөөл тань, өөртөө зориулагдах учираас гаднаас ерөөл ивээл хүлээхгүй, дотроосоо өөрийгөө ерөөн амжилтад хүрэх, эрүүлжих сайхан боломж, хязгааргүй их хүч таны гарт тань байна. “Гайхамшиг, зөвхөн түүнд итгэдэг хүмүүстэй тохиолддог” /Бернард Бернсон/, “Өөрийн дотоод итгэл үнэмшилээ амилуул, тэгвэл та, дэлхийг ч эргүүлж чадна” /Генри Дэвид Торо/ гэсэн үгс энэхүү хүчний тухай ойлголтыг баталж өгч байгаа юм. Та, одоохон эхэл. Итгэл үнэмшлээрээ жигүүрлэн хөөрөн нис. Өөрийн далд хүч чадлыг ханатал ашигла.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 22, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.