Sugar

Хов жив зогсоох ганц өгүүлбэр

Dec 30, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хов жив зогсоох ганц өгүүлбэр

Хов жив, цуурхал, алив үр ашиггүй яриа хүний сэтгэл санаанд сөрөг нөлөөлдөг. Энэ нь сөрөг сэтгэл хөдлөл илрэх шалтгаан болоод зогсохгүй хэрүүл маргааныг улам хурцатгах, урд нь сонссон зүйлс хуралдаж байгаад, уур бухимдалын үед хэлэгдэх зэрэг хамгийн таагүй зүйлд хүргэж байдаг.

. “Тэр хувцасаа тохируулж өмсдөггүй”, “нөхрийг нь бод доо...”, “жинхэнэдээ тийм ч сайн мэргэжилтэн биш”, “хүүхдүүд нь хүмүүжилгүй” гэх мэт яриа хаа сайгүй сонсогдож байдаг. Бид ч мөн үүнд оролцчихсон хэн нэгнийг шүүмжилчихсэн явж байдаг. Хэрэв өөрт нь хэлж байгаа бол өөр хэрэг. Гэтэл хүмүүс, ер нь хов ярихыг илүү шүтдэг бололтой юм. Судалгаагаар, бидний өдөрт ярьдаг ярианы 80%-нь бусад хүмүүсийн тухай, тэдний дадал зуршлын тухай байдаг гэсэн тооцоо гарчээ. Яагаад хов ярихад дуртай байдаг юм бол? Сэтгэл судлаачид, хүмүүс нийгмийн харилцаагаа хялбарчилах үүднээс хов ярьдаг гээд, хэн нэгний тухай муу сайнаар ярих нь, ижил үзэл сонирхлоос илүү хүмүүсийг холбож өгдөг, мөн хэн нэгний тухай нууцлан ярих үед тухайн хүн догдолж байдаг гэнэ. Мөн, бүр зан нь болчихсон хов хөөцөлдөгч нар байдаг бөгөөд, бусдын азгүйтэл, алдаанаас таашаал авч, өөрийгөө харьцуулан жишиж сэтгэл санаа нь тайвширч байдаг аж. Хов живийг зогсоохын тулд энэ, ганц өгүүлбэрийг хэлэхэд хов живийн ярианаас зайлсхийж болохыг сэтгэл судлаачид туршиж, амжилттай үр дүнтэйг нотложээ. Хэн нэгэн танд, хов ярьж эхэлмэгц, “чи, яагаад надад үүнийг ярьж байгаа юм?” гэсэн асуултыг тавихад, хов ярих гэсэн хүний санаа сарниж, та үүнд оролцох хүсэлгүй байгаа юм байна гэдгийг ойлгоод зогсож, дараагийн хүн рүү явдаг байна.

Хов жив тийм ч гэмгүй зүйл биш бөгөөд, амаараа хүнд гэм тарьж, сэтгэл санаагаа булингартуулж, сэтгэл санааны эрүүл байдлаа бохиртуулж байдаг гэнэ. “Чи яагаад надад үүнийг ярьж байна?” энэ асуултаар, ховыг зогсоож эерэг сайхан сэтгэлээр, өөрчлөгдөн амьдарцгаая

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 30, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo