Хүмүүс бол энэхүү ертөнцийн мөнхийн сурагчид ажээ. Хүн элбэг хангалуун, аз
жаргалтай, бүр диваажинд амьдарч байсан ч, атаархал, шунал, эзэрхэх сэтгэлд
эзлэгдвэл тухайн хүний хувийн орчин нь, маш амархан там болон хувирдаг байна. Бидний
амьдарч буй орчилон Ертөнц бидний бодол хүсэлд хариу үйлдэл хийх чадвартай гэх бөгөөд
биднээс зөвхөн сайныг, эв эе, найрсаг байдал, өгөөмөр сэтгэл, хайрыг л хүлээж
байдаг. Тиймээс, бид эргэн тойрондоо ямар уур амьсгалыг бүрдүүлж байна түүнээс
бидний амьдрал аз жаргал шалтгаалдаг аж.
Эрт эдүгээгийн ухаантан мэргэдүүд, бүхий л өөрчилөлтүүдийг зөвхөн өөрөөсөө, өөрийн зүрх сэтгэлийг өөрчилснөөр хийх, харин эргэн тойрныхон болоод орчиноо өөрчилөх оролдлого нь хувийн зовлонд хүргэнэ гэсэн үнэт сургаалиа хайрласаар ирсэн байдаг. Учир нь, тэд, ертөнцийг сургалтын зарчимаар үйлчилдэг сургууль гэж үзэн, харин бид бол энэхүү ертөнцийн сурагчид, сурагч чанараа хөгжүүлэх ёстой, эргэн тойрны бүхий л үзэгдэл, зүйлс, орчин нь бидний багш гэсэн үзлийг баримталсан байдаг. Аливаа хүний орчин тойрон дох бүх зүйл, тохиолдол, үзэгдэл, эд зүйлс нь сайн мууг ялгахад сургах амьдралын хичээл болохоор зориудаар илгээгддэг гээд, харин “Жинхэнэ” сурагч нь, хувь тавилан, амьдралд тохиолдох бүх зүйлсээс суралцах чадвартай байх ёстойг сануулдаг байна. Жишээ нь, ердийн нэгэн бул чулууг “багш” гэвэл та итгэхгүй биз ээ. Гэтэл тэрхүү чулуу халуунд халж, хүйтэнд хөрч хэвтэхдээ, тэр ачааллыг даахгүй хагарч бутравч, тэр газартаа байсаар байдаг. Гэтэл бид, таагүй, тааламжгүй зүйлээс юуны түрүүнд зугтахыг эрхэмлэж, гэр бүлээ орхих, ажилаа хаях, харийн орон руу дайжих гэх мэтээр үргэлжийн зугталтад бэлэн байдаг. Чулуу бидэнд сэтгэлийн хатыг заана бус уу? Мөн ертөнц, орчиндоо дайсагнах хандлага гэх хамгийн аймшигтай нэгэн зүйл байдаг. Энэ нь, буцаагаад ертөнц, орчиноо дайсагналд дуудах нэг төрлийн хамгийн хүнд хичээл болдог. Үүнийг нэгэн оюутан шалгалтын билет сугалаад, тэр билетийн хариултыг мэдэхгүйн улмаас таалагдаагүй тул багшдаа доромж хандах, буруутгах, шалгалтаа хаях зугтахтай адил юм. Дайсагнасан хандлагын хамгийн том илрэл, шинж нь атаархал гэнэ. Өөрөөсөө дээр хүнд атаархах, өөрөөсөө бусдыг дээш гаргахгүй байх хүслийг агуулсан энэхүү хандлага нь хамгийн түрүүнд аз жаргалыг түлхэж, өөрийгөө устгах “Карма”-ын үйлчилэлийг өдөөдөг зүйл аж. Харин хүн бүхний хүслийн дээд аз жаргал нь, зөвхөн талархалын үр шимээр ирдэг болохыг тэр бүр бид мэдэхгүй эрэлхийлсээр амьдардаг. Бид хувь тавилан, Ертөнц, Бурхан, орчин тойрондоо хир их баярлан талархана тэр чинээгээр бидний ухамсарт аз жаргалын үр соёолон, амьдрал сайн сайхнаар дүүрч байдаг байна. Аливаад баярлах, талархах сэтгэл шиг өвчин зовлонгоос салгах эм тан байдаггүй бөгөөд сэтгэлээсээ, чин зүрхнээсээ баярлаж талархсан үг, үйлдэл бүрээр таарч тохиолдох таагүй зүйлс хорогддог бол, хэлээгүй талархалын үгийн тоогоор “Карма”-д зовлон хураагддаг байна. Талархал бол бүгдэд сайн сайхныг бэлэглэгч, бидний амьдралын, мөн энэ хорвоод төрсөний утга учир, зориулалт ажээ. Би ч үүнийг мэдсэндээ баяртай байна. Бүгдэд, бүх зүйлсэд талархнам. Баярлалаа.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 12, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.