Европд, ихэнхи кофены газар аяга экспрессо кофендоо дагуулж, заавал стакан ус өгдөг байна. Энэхүү уламжлал болсон үйлчилгээг хамгийн зөв, кофег зөвхөн ингэж хэрэглэх ёстой гэж саяхан шинжлэх ухааны үндэслэлтэй баталжээ. Кофенд хүнийг тэр дор нь сэргээх үйлчилгээ үзүүлдэг кофейн байдгаас гадна мөн теобромин хэмээх бодис агуулагддаг. Энэ хоёр бодис бие организмд зэрэг ордогч, хоёр ондоо хугацаанд өөр өөр үйлчилэл үзүүлдэг бөгөөд кофейн шууд үйлчилж, харин теобромин зөвхөн 25 минутын дараа үйлчилдэг. Кофейн нь бөөрний судсыг тэлж, бусад биеийн бүх судсыг агшаадгаас, даралт өгсдөг бөгөөд харин, 30-д минутын дараа хүний нойр хүрч эхэлдэг нь, биеийн даралт ихсэн, бөөрний даралт буурдагтай холбоотой байдаг байна. Энэхүү теобромины үйлчилэлийг, кофе уусны дараа шууд уух ус нь саармагжуулдаг аж. Тиймээс кофег усаар даруулах нь, даралт ихсэхээс сэргийлж, мөн кофен дох шүдний пааланд нөлөөлдөг будагч бодисны үйлчилэлээс шүдээ хамгаалах боломжийг олгодог байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Aug 19, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.