Кофены үнэрийг, сэргээх чадвартай гэж эртнээс
үзэж иржээ. Харин одоо, Герман, Өмнөд Солонгос, Японы эрдэмтэдийн судалгаагаар,
кофены үрийн үнэр залуужуулах үйлчилгээтэй гэсэн гайхалтай дүгнэлтэд хүрээд
байна.
Үүнийг, кофены үнэр, бие организмын, антиоксидант ялгаруулах ажиллагааг идэвхжүүлдэг болохыг нээснээр тайлбарлаж байна. Бид, ногоон цай, кофе антиоксидантаар баялаг, эдгээр нь мэдрэлийн эд эсүүдийг хамгаалж, эргэн сэргээх чадвартай гэдгийг мэддэг. Ингээд, гэр орноо кофены үнэрээр дүүргэн анхилуулах хялбар аргыг танилцуулъя.
Шил эсвэл шаазан жижиг саванд, кофены үрээ хийж дүүргэн, голд нь “зулын” лаагаа тавьж асаана. Лаа асаж, кофены үрийг халаан кофены анхилуун үнэр ханхлах болно.
Та, гэр орон болон ажлын өрөө тасалгаандаа үүнийг хэрэглэж
заншаарай. Сэтгэл сэргээсэн анхилуун
үнэрээр, эрүүлжин залуужаарай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 04, 2016 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.