1927 онд нэгэн сонирхолтой туршилтууд хйигдсэн
бөгөөд үр дүнгий нь тэр бүр дурддаггүй ч сэтгэл зүйн салбарынхны дунд “Рингельманы
эффект” гэж нэр томъёо болон үлдсэн ажээ. Туршилтууд нь маш энгийн, ердийн
хүмүүсийг оролцуулан, нэг хүн ганцаараа хүнд зүйл өргөх дээд чадварыг олон
хүний дундач дээр тогтоосон бөгөөд дараа нь хоёр хүн хамт өргөх хэмжээ, дөрвөн
хүн өргөх хэмжээ, найман хүн өргөх хэмжээ гэж тус тусад нь гаргаж харьцуулан
дүгнэсэн аж.
Уул нь нэг хүний өргөснийг хоёрт үржүүлэх, дөрөвт үржүүлэх маягаар нийт өргөх хэмжээ гарна гэсэн хүлээлттэй байсан бөгөөд нэг хүн 100 кг, хоёр хүн хамтдаа 200кг бүр түүнээс ч илүү өргөнө гэж тооцож байв. Тэр үед, мөн одоо ч тэр, баг бүлэг хүмүүсийн бүтээмж ганцаарчилсан бүтээмжээс илүү гэсэн ойлголт байдаг нь уг туршилтаар бүрэн үгүйсгэгдсэн аж. Хоёр хүн хамтдаа, нэг хүний хоёр удаа өргөсөн хэмжээний 93%, найман хүн хамтдаа нэг хүний өргөснийг наймд үржүүлсэн хэмжээний 49%-г л өргөдөг болох нь тогтоогджээ. Зөвхөн өргөлтөөр бус олс татах хүчийг шалгахад мөн л нэг хүний үзүүлэх үзүүлэлтээс бүлэг хүмүүсийн татах хүч дээр дурдсан хэмжээний уналттай гарч байсан байна. Энэ нь хүн өөрийн хүчийг ганцаар гаргахдаа дээд үзүүлэлттэй, олуулаа болохоороо нэг нэгэндээ найдан буурдаг болохыг харуулсан бөгөөд, хүмүүсийн сэтгэхүйг нэгэн жижиг тосгонд тохиолдсон түүхтэй харьцуулан тайлбарласан байна. Тэр тосгоныхон, баяраар нэг нэг хувин дарс авч ирж торхонд хийж түүгээрээ найрлахаар шийдэцгээж хүн бүр хувин дарсаа авч ирж юүлсэний дараа амстал тэр чигтээ цэвэр ус байсан гэнэ. Энэ нь хүн бүр нэг хувин ус авч ирэхдээ бусдын дарстай холилдоод мэдэгдэхгүй гэж тооцсонтой холбоотой байсан ба ер нь хүмүүсийн энэ сэтгэлгээ олуулаа үед зонхилж байдгийг харуулсан туршилт байсан бөгөөд энэхүү “Рингельманы эффект”-ийг одоо ч тэр, өөрчлөх нийгэм-сэтгэл зүйн арга гараагүй байгаа нь сонирхолтой юм.
Мөн хичнээн олон хүн хамт нэг төрлийн ажил
гүйцэтгэж байна, хүн бүр төдий чинээ
идэвхи зүтгэлгүй болдгийг мэдээд авахад илүүдэхгүй болов уу.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан
Nov 14, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.