Sugar

Оворгүй, наснаасаа залуу харагддаг хүмүүсийн мөрддөг 6 дүрэм

May 24, 2017 - by Nimo

Зөвлөгөө

Хөгширдөггүй гэж хэлж болмоор, наснаасаа залуу харагддаг, оворгүй, залуу насаа хадгалсаар явдаг олон эмэгтэйчүүд байдаг. Арьс нь цэвэрхэн, бараг үрчлээгүй, нүдний буланд нь инээмсэглэлийн үрчлээ тогтсон, бүх зүйл нь бүтэж байдаг байдалтай, үргэлж инээмсэглэж явдаг сайхан төрхтэй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн дунд нийтлэг нэгэн дүрэм мөрдөгдөж байдаг байна. 

Дүрэм №1. Хүний ходоод гэдэс, яг цаг мэт гацахгүй ажиллаж байх ёстой байдаг бөгөөд өтгөн хаталт, биеэ цэвэрлэхгүй байх нь, арьсыг унжсан үхмэл өнгөтэй болгодог. Дорнын эмчилгээ, домын үзлээр нарийн гэдсийг бие организмын үндэс гэдэг байна. Гэдэс ходоодны эрүүл мэнд, идэж буй зүйлээс хамгийн их шалтгаалдаг бөгөөд шинэхэн жимс ногоо, цэвэршүүлсэн ус, төрөл бүрийн будааны агшаамал, ургамлын цай хүний арьсны өнгө үзэмжийг сайжруулдаг. Арьсны бүтцэд байх уургийн эд-коллаген усаар дутагдахгүй байх үедээ хөөж, арьсанд даралт өгөн үрчлээсийг тэнийлгэдэг аж. Тиймээс, өдөрт 1.5-2 литр буцалгаагүй, цэвэршүүлсэн ус уухад, организм амьдралын эрч хүчээр дүүрч, хүчил төрөгчөөр баяждаг байна.
Дүрэм№ 2. Дутуу нойр бол гоо үзэсгэлэнгийн жинхэнэ дайсан гэдэг. Эрт унтаж, хангалттай амарснаар залуу нас гоо үзэсгэлэнгээ хадгалж чадна. Нойрыг, бие организмыг эрүүлжүүлэх, зүйрлэшгүй сайн нөлөөтэй Бурханы бэлэг гэж хүлээж авах хэрэгтэй. Нойрны хүчээр, хүний бие амарч, сэтгэл санаа цэвэрлэгддэг гэж үздэг байна.
Дүрэм№ 3. Цэвэр агаар бол залуу нас, гоо үзэсгэлэнгийн салшгүй найз гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өдөржин ажил дээрээ суудаг бол, гэртээ харих замынхаа талыг ч атугай, агаарт алхаж гэртээ хүрэхэд зориул. Салхивч, цонхоо өвөл ч нээлттэй байлгахыг хичээх хэрэгтэй. Амралтын өдрүүдээрээ агаар салхинд гарч занших. Хүн хэвийн сайхан байхын тулд, цагт, 30 кубметр цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй байдаг. Мөн залуу насаа хадгалахад зайлшгүй хэрэгтэй зүйл нь, саун, баняд орох. Биеэс арьсаар гадагшилдаг хор, хортой бодисуудыг маш сайн устгаж, үхжисэн арьсыг гуужуулдаг гайхалтай процедур юм.
Дүрэм№ 4. Өнөөдөр амин дэмийн талаар хүүхэд ч мэддэг болсон. Мэдээж хэрэг, архи, тамхи, жигнэмэгт байхгүй нь ойлгомжтой. Зуны улиралд, жимс ногоог шинэхэнээр нь хэрэглэж, өвлийн цагт хатаасан, хөлдөөсөн байдлаар үргэлж хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй. Ундааны оронд, хатаасан жимсээр компот хийж уух, өдөрт овёс, маалингын үр, нохойн хошууны ханд тогтмол хэрэглэж заншсанаар ядралт, хөгшрөлтийг мартаж болно гэж үздэг байна.
Дүрэм№ 5. Залуу насыг хадгалах нэг томоохон нууц бол, сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, зайлсхийх асуудал юм. Үүнийг, бүх дүрмүүдээс хамгийн чухал нь гэж тооцдог. Залуу цагийнх шигээ тоглож наадах, цангинатал инээж, хөгжихөө мартаагүй, мөн бусдад сайныг хүсэх сэтгэлтэй, атаа жөтөө агуулдаггүй, дуртай ажил хоббитой байсан цагт, нүүр царай, харц тань, залуугаараа гялалзаж байдаг. Гоо сайхны хагалгаа болон элдэв процедур хэрэггүй, хичнээн таатай вэ.
Дүрэм№ 6. /жижигхэн ч, маш чухал/ Бид гарын арчилгааг мартаж, оройтсон хойно санадаг. Гарыг, хүний насыг тодорхойлох ганц хэрэгсэл гэж үздэг бөгөөд оворгүй, арчаатай хүмүүс, эртнээс гараа арчилж байдаг. Тэд, +4 –с доош температурт, заавал бээлий хэрэглэдэг байна. Тиймээс, хавар намрын улиралд нимгэн бээлий өмсөж гараа хамгаалж занших хэрэгтэй гэж зөвлөдөг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Зөвлөгөө

May 24, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo