Мэгзэм олон уншсан хүн ухаан саруул биед хорлол
үл ирэх муу сэтгэл арилдаг тул өглөө үдэш амны уншлага болгодог ёсон байжээ.
Шашин бурхан дэлгэр байсан дээр цагт хутагт хувилгаад мэгзэмийн ач тусыг
цаглашгүй гэж айлдсан байна.
Мэгзэмийн утга нь: шарын шашныг үндэслэгч богд Зонховыг язгуурын гурван бурхантай адил залбирал бясалгал үйлддэг нэгэн ёсны уншлага юм. Мэгзэмийг богд лам Зонхова өөрийн багшдаа зориулж зохиосон, багш нь өөрт нь буцааж өөрийнх нь сахилын нэрийг оруулж өргөн барьсан гэдэг. Энэхүү “Таван шадны мэгзэм”-ийг Богд ламыг энэрэн нигүүлсэхийн их сан Аръяабал бурхантай мөн чанараараа нэг, Их ухааны суу залийн ганц эцэг Манзушир, Энэрэлгүй дайсан бүгдийг ганцыг ч хоцроолгүй даран зохиогч Очирваань тэргүүтэн гурван бурхантай дүйцүүлэн залбирч уншдаг байна.
Мигмэд зээвий дэрчин Жанрайсэг
Димэд чимбий ванбуу Жамбийян
Дүдбүн малүй жомзад Санвийдаг
Ганжин хайвий зүгжан Зонхава
Лувсан дагвий шавлоо солваан дэв.
Буддын шашны хийд дацангийн уншлага эхлэх өндөрлөх бүрт богд ламын айлдсан мэгзэмээр соёрхол тавьдаг. Мэгзэм олон тоотой уншсан хүний хэлний буян ихдэж санасан сэдсэн ажил үйлс нь сэтгэлчлэн бүтдэг. Мэгзэмийг өдөр тутмын амны уншлага болгосны ач тусыг өөрийн муу сэтгэл ариусаж, буян хийх сэтгэл хүчтэй төрж хүн ба хүмүүн бусын хорлолд үл өртөнө. Энэ ба хойд насандаа өвчин эмгэг үл ирэх, алдар нэр ихийг олох хийгээд хэмжээлшгүй буяныг хураана. Нас барагчийн буяны ажилд оролцохдоо байнга уншиж явбал муу зүгийн үхээр, лус, савдагийн хорлолд үл өртөх болно.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 17, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.