Sugar

Нас нэмэгдэж байгаад гуних хэрэггүй боллоо

Sep 21, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хөгшрөлт өтлөлт, 75-80 насанд эхэлдэг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон дүгнэлт гарсан сайхан мэдээг, нас нэмэгдэхэд санаа зовниж эхэлдэг, 40-с дээш насныхандаа дуулгахад таатай байна. Хүний амьдралын үргэлжлэх хугацааны дундачийг, настай хүмүүсийн наслалт уртассанаар тооцож, гол үзүүлэлт болгож ирсэн байдаг ч, үүнтэй зэрэгцэн хөгшрөлт хойшлогдож болох талаас анхаарч, судлалгүй ирсэн нь хачирхалтай ч, саяхан хүн төрөлхтөний  дэвшил, хөгжилийн явцад, хүний амьдралын үргэлжлэх хугацааны уртсалт мөн зэрэгцэн явагдаж, хөгшрөлт хожуу эхэлдэг болохыг тогтоосон дүгнэлт гарсан байна. 

Хүний насыг, одоог хүртэл, залуу нас, хижээл нас, өтөл нас гэж гурав хуваан үздэг байв. Харин одоо, нас биед хүрсэн дунд нас гэж нэмэгдэн, 25 жилээр өтөл нас хойшлогдлоо. Судалгаагаар, хижээл нас 50 насанд эхэлж, бараг 30 жил үргэлжилдэг, мөн урд өмнө үздэг байснаас ялгаатай нь, эдгээр насныхны бие мах бод, оюун санааны чадавхиуд буурдаггүй, харин ч тогтвортой, зарим тохиолдолд, залуу хүмүүсийнхээс ч илүү байх боломжтой болохыг тогтоов. Энэ үеийг амьдралын туршлага, ухаарал, ухаалаг хандлагыг хуримтлуулсан хамгийн сайхан нас гэж үзжээ. Сүүлийн үеийн статистикийн үзүүлэлтүүд, 65 насыг хамгийн жаргалтай үе гэж харуулсаар байгаа юм. “Залуу нас мэддэгсэн бол, өтөл нас чаддагсан бол” гэсэн хэлц үг хэрэглээнээс гарлаа. Өнөөдөр 55-65 настай байгаа хүмүүс, хүн төрөлхтөний түүхэнд, энэхүү насжилтын шинэ хандлагаар амьдрах анхны хүмүүс болж байна. Ойрын ирээдүйд, 50-75 насныхан манай дэлхийн хүн амын дийлэнхи хувийг эзлэхээр байна. Урд нь, бидний өмнөх үеийнхний хувьд 50 насыг хөгшрөлтийн үед тооцож, 50-с дээш насыг насны төгсгөлд хүргэх үе гэж үздэг харамсалтай үе өнгөрч, урд үеийнхний бүтээсэн, хүүхэд ахуй үеэс маань боловсролын систем, ном зохиол, киногоор бидэнд суулгасан сэтгэлгээг өөрчилөх асуудал энэ үед тулгараад байгаа бөгөөд энэхүү нэмэлт, бүхэл бүтэн 25 жилийн идэвхитэй амьдралын уртсалтыг хүлээн авч, ашиглаж сурах нь нэн чухал болоод байна. Мөн, эрүүл саруул, эрч хүчтэй, цаг завтай, нийгмийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, дадал туршлагаар дүүрэн, хөгшин өтөл нас хүртэл, бүхэл зууны дөрөвний нэг буюу 25 жил үлдэх, гайхалтай сайхан үеэ үр ашигтай өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй болжээ. Энэхүү, сайхан үеэ зүгээр бүү өнгөрүүл. Шинэ амьдрал бэлэглэлээ хэмээн хүлээн ав. Харамсахгүй байхаар, шинэ шинэ зүйлд суралц, шинэ бүхнийг эрэлхийл. Залуу насанд мэддэггүй, чаддаггүй байсан зүйлсийг мэддэг, чаддаг болсондоо бахархан амьдар. Итгэхгүй байгаа бол, урд үеийн, үе чацуутныхаа дүр төрх, байр байдалтай өөрсдийгөө харьцуулаад үзээрэй. Сэтгэхүйгээ өнөөдрөөс эхлэн өөрчилөөрэй. Боломжийг бүү алд. Бүх зүйл гарт тань байна. Амжилт хүсье.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 21, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo