Туранхай гоолиг байхыг хүсэх нь олон эмэгтэйчүүдийн
мөрөөдөл болсноор, тураах төрөл бүрийн арга, тураах хоолны дэглэм, тураах эм
тан, тураах биеийн тамирын дасгал гэхчлэн “тураах үр дүн”-г амалдаг, бүхэл
бүтэн шинжлэх ухаан, бизнесийн салбарууд хөгжсөн эрин үед амьдарч байна. Эдгээрийг
хэрэглэж үзээгүй, мэдэхгүй хүн бараг
байхгүй гэж хэлж болно. Гэтэл, бид, хүний бие галбир нь, түүний сэтгэхүй,
энергитэй холбоотой гэдгийг тэр бүр мэддэггүй аж.
Учир нь, бидний бие галбир нь, бодол сэтгэхүй, сэтгэл санааны байдал, сэтгэл ханамжаас шалтгаалдаг гэнэ. Жишээ нь, хүмүүс дурлах үедээ жингээ хаядаг, сэтгэл санааны зовлонтой үедээ мөн жин хасдаг бөгөөд энэ үедээ хоол хүнс сонирхохоо больж байдаг байна. Энэ нь, хүний хоолны дуршил, турах процесс сэтгэл санаатай холбоотой болохыг харуулах тод томруун жишээ юм. Бид, ердийн үед, хэвшмэл сэтгэхүйгээсээ болж хэрэгцээнээс илүү хоол хүнс хэрэглэж, үүний зэрэгцээ зарцуулах ёстой энергиэ зарцуулж чаддаггүйгээс таргалалтад өртдөг бөгөөд хоол хүнс бүр өөр өөрийн энергитэй байдгийг мэддэггүй тул дуртай зүйлээ эрж хайн идэж байдаг. Чихэрлэг зүйлс хүнийг тайвшруулах, давстай зүйл анхаарал төвлөрүүлэх, халуун ногоо, хурц амттан идэвхитэй байлгах, гашуун зүйлс тэвчээр хатуужилын энергитэй байдаг байна. Хүн эдгээрийн аль нэгд дурлах нь түүнд дутагдаж буй энергийг харуулдаг гэнэ. Хэрэв, хүн аз жаргалтай баяр баясгалантай байж чадвал эдгээрийн алинаар нь ч дутагддаггүй, нэмэлт энерги шаардлагагүй байдаг тул хоол тэжээлд анхаарахаа больдог аж. Хүний бие мах бод хоол тэжээлгүй удаан байж чаддаг бол, сэтгэл санаа үргэлж өөдрөг энергийг нэхэж байдаг. Энэхүү өөдрөг энерги буюу баяр жаргал байхгүй бол нөхөхийн тулд таарсан дуртай зүйлээ идэж эхэлдэг гэнэ. Тиймээс эерэг сэтгэл санааны байдал хүнийг тураах чадвартай байдаг гэж үздэг. Өдөр бүр өөрийгөө баярлуулах, өөдрөг байх, дуртай зүйлээ хийх, сэтгэл ханамж, таашаал авах байдал нь, ямар ч тураах аргаас илүү үр дүнтэй байдаг бөгөөд энэ арга нь, маш хялбар, таалагддаг хувцсаа өмсөх, дуртай ажилаа эрхлэх, саун массажид орох, сайхан худалдан авалт хийх, хайртай хүнтэйгээ дотно харилцаанд орох, бүжиглэх, дуртай хөгжимөө сонсох зэрэг өөрт таашаалтай зүйлээр биеэ баярлуулахыг хэлдэг. Тиймээс, та, өнөөдрөөс эхлэн, баяр баясгалан дүүрэн амьдарч, бие мах бодоо амттанаар хооллохын оронд, сэтгэл санаагаа өөдрөг бодол санаагаар хооллоорой. Та гайхалтай үр дүнд хүрэх болно. Амьдрал тань өөрчлөгдөж, ийм л байх ёстой гэсэн дассан сурсан амьдралаас салж өөрийнхөөрөө, өөртөө таашаалтай амьдарч эхэлдэг. Туранхай гоолиг бие нь амьдралын зорилго биш, харин амьдралд өөртөө итгэлтэй байхад тус төдий нэгэн хэрэгслээс цаашгүй гэдгийг ойлгож, хүн өөртөө таалагдаж эхэлснээр жин хасагддаг байна. Гэхдээ, бидний ухамсарт, туранхай байх нь гоолиг сайхан бие гэж суулгасан, мэргэжлийн загвар өмсөгчидийн биеийг мөрөөдөх шаардлага байна уу? Тунгаан бодоорой. Хүн бүр, бурханаас заяасан, өөртөө тохирсон сайхан бие галбиртай, өвөрмөц гоо үзэсгэлэнтэй байдаг гэдгийг сануулахад таатай байна. Бид нэг хэв загвараар бүтээгддэг бүгд ижил үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн биш, харин хэзээ ч давтагдашгүй бурханы бүтээл гэдгээрээ бахархан амьдрах ёстой билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Jun 03, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.