Нэгэн эмэгтэйн захидал: Би нөхөр маань надад ойлгуулсан үнэлшгүй нэгэн “хичээл”-ийг
хуваалцахаар шийдлээ. Би эхлээд энэ үйлдлийг нь ойлгоогүй гомдож их юм болсоон,
нөхрийгөө гэр бүлийн амьдрал мэддэггүй, илжиг шиг тэнэг амьтан гэж бодож байсан,
хэсэг хугацааны дараа л, тэр ямар зөв зүйл хийснийг нь ойлгосон.
Бид гэрлээд, аз жаргалтай амьдарч эхэлсэн. Тэгтэл би, шинэ шинэ үүргүүд болох, эзэгтэй, эхнэрийн үүрэг, хамтын амьдрал, гэр орны тав тух гэх зэрэг зүйлсэд хэт автсан байх, тэнэг тэнэг үйлдлүүд ар араас нь хийж эхэлснээ одоо л анзаарч байна. Фитнесээ болон англи хэлний курсээ хаяж, оронд нь, амттан жигнэмэг хийх, олон төрлийн хоол хийж сурах, ногоо дарах, оёж хатгах, зүгээр биш бүр хоер талаас нь индүүдэх, эсгий, цаасан урлал сурах гэх мэт тоо томшгүй их зүйлсийг эзэмшихээр төгс эзэгтэй болохын тулд бүх цаг хугацаагаа зориулах болсон. Байн байн нөхөр рүүгээ ажил руу нь утасдаж орчин үеийн гэр орны хэрэгслүүд сонирхохыг шаардна. Гэтэл нэг өдөр, 11 сарын нэг хагас сайн өдөр юмдаг. Тэр өдрийг өнөөдөр шиг л санаж байна. Өглөөнөөс би гал тогоонд өглөөний цай бэлтгэж, нөхөр маань босч ирээд миний юу хийхийг харж суунгаа, зөвхөн –“сүү ууна, өөр юу ч идэхгүй” гэх юм. Бүр гурван ч удаа давтан хэлэхээр нь, би, багахан бухимдаж юу ч хэллээ дээ, сэндвич бэлдэж байтал, нөхөр маань тэссэнгүй бололтой: -Чи намайг сонс, надад битгий үйлчилээд бай, надад 5 зүйлээс бүрдсэн хоол, угааж ариутгасан аяга хэрэггүй, бид бие биенийхээ боол биш, би тэр чигтээ чиний амьдрал биш, би чиний амьдралын нэг л хэсэг, чи бид 2 азаар учирч, дурлацгаан нэг амьдралд орсон. Хамт байхад сайхан амьдралыг хүссэн. Хэмжээ хязгаартай байх ёстой. Битгий миний нэг хэсэг болох гээд бай, миний сонирхолыг битгий мөрд. Чи илүү сайн байгаад ч хэрэггүй, мөн муу байгаад хэрэггүй, зүгээр, би чамайг хайрлах үеийнх шиг, хөгжилтэй, өөрөөрөө л бай. Харин чи, одоо миний сүүдэр шиг л уусч байна гэчихээд аягаа угаалтуурт шидчихээд, спорт заал яваад өгсөн юм. Би гомдож самгардсан хүн зогсож хоцроод, хэсэг хугацаанд их зүйл бодсон. Одоо би уран гартан биш, мастер тогооч биш, гэр орны хэрэгслийн менеджер, гэрийн үйлчлэгч биш ч эзэгтэй, эхнэр хэвээрээ. Таалагдах гэж зовдоггүй, өөрийгөө мундаг гэж хэлүүлэх, магтуулах гэж оролдохгүй өөрөөрөө байж чаддаг болсон. Би бол би гэдгээ ойлгож авсан шүү. Англи хэлээ үргэлжлүүлэн сурч байна. Дуусгаагүй номон дээрээ ажиллаж байгаа. Мөн би, хичээсэн, хийсэн зүйлийнхээ төлөөсийг ямар ч хүн, хэзээ ч юм нэхэж эхлэн гэр бүлийн харилцаа мууддаг болохыг анзаарсаар явдаг. Цаг тухайд нь надад ойлгуулсан нөхөртөө баярлаж яваа.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 02, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.