Sugar

Ном уншдаг хүмүүс, илүү урт насалдаг.

Sep 12, 2016 - by Nimo

Сонин хачин Эрүүл мэнд


Ном уншдаг хүмүүс, илүү урт насалдаг.

Ном унших сайхан зуршил нь, хүнийг саруул ухаан,оюуны баялаг төсөөлөлд хөтлөөд зогсохгүй, нас уртасгадаг болох нь нотлогдов

Йелийн их сургуулийн хэсэг эрдэмтдийн 12 жилийн турш, 3,6 мянган хүнийг хамруулан явуулсан томоохон хэмжээний судалгаагаар үүнийг нотолжээ. Судалгаанд хамрагдсан эдгээр хүмүүсийн дунд номын хэнээтнүүдээс эхлээд, тоосыг нь арчихын тулд л номонд хүрдэг хүмүүс хүртэл хамрагдсан бөгөөд ном унших дуртай, байнга уншдаг хүмүүс дундачаар 2 жил илүү насалдаг болохыг судалгаа харуулжээ. Долоо хоногт 3,5 цагийг ном уншихад зарцуулдаг настай хүмүүс, бусад уншдаггүй үеийнхнээсээ ойрын 12 жилд, нас эцэслэх эрсдэл нь 20% -р бага болох нь ажиглагдав.

Йелийн их сургуулийн хэсэг эрдэмтдийн 12 жилийн турш, 3,6 мянган хүнийг хамруулан явуулсан томоохон хэмжээний судалгаагаар үүнийг нотолжээ. Судалгаанд хамрагдсан эдгээр хүмүүсийн дунд номын хэнээтнүүдээс эхлээд, тоосыг нь арчихын тулд л номонд хүрдэг хүмүүс хүртэл хамрагдсан бөгөөд ном унших дуртай, байнга уншдаг хүмүүс дундачаар 2 жил илүү насалдаг болохыг судалгаа харуулжээ.
Долоо хоногт 3,5 цагийг ном уншихад зарцуулдаг настай хүмүүс, бусад уншдаггүй үеийнхнээсээ ойрын 12 жилд, нас эцэслэх эрсдэл нь 20% -р бага болох нь ажиглагдав.

Өдөрт зөвхөн хагас цаг ном унших нь, урт наслах боломжийг эрчимтэйгээр дэмжнэ гэж судлаачдын нэг профессор Леви. Бека.Р зөвлөж байна. Сонирхолтой нь, “номын эмчлэх увидас” нь, хүмүүсийн нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсрол, амьдралын түвшинг харгалзахгүй эерэгээр нөлөөлдөг ажээ. Гэхдээ, зөвхөн “ном” унших нь үр дүнтэй байдаг бөгөөд сонин сэтгүүл унших нь гойд нөлөөгүй болох нь ажиглагджээ.

Өдөрт зөвхөн хагас цаг ном унших нь, урт наслах боломжийг эрчимтэйгээр дэмжнэ гэж судлаачдын нэг профессор Леви. Бека.Р зөвлөж байна.
Сонирхолтой нь, “номын эмчлэх увидас” нь, хүмүүсийн нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсрол, амьдралын түвшинг харгалзахгүй эерэгээр нөлөөлдөг ажээ.
Гэхдээ, зөвхөн “ном” унших нь үр дүнтэй байдаг бөгөөд сонин сэтгүүл унших нь гойд нөлөөгүй болох нь ажиглагджээ.

Ном унших нь, тархийг эрүүл залуугаар нь хадгалах, оюун ухааныг хөгжүүлэх гайхалтай боломжийг олгож байдаг ба Алцгеймерийн өвчнөөс сэргийлж, депрессийг эмчлэн, хүний бүтээлч чанар, нийгэмшлийн асуудлуудыг, үргэлжид  дэмжиж, эерэгээр нөлөөлдөг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Эрүүл мэнд

Sep 12, 2016 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo