Бид хэрхэн өөрсдийгөө үгүйсгэж, өөрсдийгөө хайрладаггүйг, мөн бусдад хэрхэн
түүнийгээ тунхаглаж байдаг болон, мөн өөрийгөө голох, өөртөө итгэх итгэлгүй
байх нь, олон аз завшааныг талаар болгодгийг дараа өгүүлэх зүйл харуулах юм. Ер
нь, бид ямар нэг магтаалын хариуд, “Тийм” гэж хэлж чаддаг бил үү? Үргэлж өөрийгөө
голж, үгүйсгэдэг зангаа даруу зан гэж андууран, олон сайхан зүйлийг өөрөөсөө түлхэж,
заяа тавилангаа булингартуулдаг ажээ.
Тэд, цэцэрлэгт гудамжинд зугаалж яваад тааралдав. Бүсгүй дур булаам үзэсгэлэнтэй, залуухан. Харин залуугийн хувьд, бурхан амьд, залуухан дүрээр бууж ирсэн байв. Тэрээр, бурхан учираас, тэр бүр дэлгэдэггүй зүйлийг нь хэлүүлж чадсан аж. -Та ямар үзэсгэлэнтэй юм бэ! –гэж, залуу, бүсгүйг биширсэн харцаар харан үнэнээсээ хэлэв.
-Өө! Үгүй дээ, -гэж бүсгүй гайхаж, айсан харцаар харснаа, -Хэтрүүлж хэрэггүй дээ, гэхэд,
-Үгүй би үнэхээр хэтрүүлээгүй, харин ч би бүрэн илэрхийлсэнгүй, таны сайхныг хэлэхэд үг цөөдөж байна!
-Үгүй ээ, би өөрийнхөө дутагдалтай зүйлсээ мэднэ.
-Танд ямар ч өө алга...
-Худлаа бүү хэл дээ, аятайхан байх гэж цаг зарцуулдагтаа л энэ.
-Таны үс хичнээн сайхан...
-Үгүй ээ, ямар ч дуулгаваргүй арай чамай л янзлах юм.
-Үсний чинь өнгө даашинзтай чинь их сайхан зохиж...
-Өө, энэ даашинз хуучираад хаях болчихсон юм.
-Царай тань гайхалтай бурханлаг юм.
-Юун бурханлаг, өнөөдөр ханиад хүрээд, авах юмгүй байна.
-Бие галбир тань гайхалтай сайхан юм.
-Үгүй ээ, үгүй. Хөл минь богинохон, гуя маань махлаг, хөх жижигхэн, хэмжээ нь алдагдсан, буруу зурагдсан зураг л гэсэн үг.
-Бүсгүй минь та өөрийгөө бүү муул, нээрээ шүү, та бол төгс эмэгтэй төрхтэй юм.
-Үгүй ээ, би ердийн л нэгэн. Над шиг хүмүүс зөндөө байдаг.
-Та их өвөрмөц төрхтэй юм.
-Үгүй ээ, над шиг хүмүүс сургуулиар дүүрэн байгаа.
-Та ядаж сайхан хөлтэйгээ мэднэ биз дээ?
-Юун сайхан! Бүдүүн шилбэнээсээ ичээд байдаг.
-Үгүй дээ, та бол төгс сайхан бүсгүй. Нээрээ үнэн шүү!
-Хөөе, та чинь, гаж донтон биш биз?
-Үгүй , үгүй би, гаж донтон биш, би зүгээр л сайхан зүйлийг үнэлэгч.
-Мэдэхгүй юм даа, сайхан зүйл надаас олоод байдаг. Та зүгээр л хоосон магтаж, надад “наалдах” гээд байна!
-Үгүй дээ, үгүй. Би зүгээр л таныг биширсэн юм.
-Мэднэ ээ, мэднэ та нарыг. Эхлээд биширч байгаад, дараа нь чангаана. Эрэгтэйчүүд та нар бүгд адилхан.
-Бүсгүй минь! Итгээч дээ! Эрэгтэйчүүд бүгд адилгүй. Би шал өөр зүйл бодсон юм...
-Бодсон зүйл чинь ойлгомжтой, яаж намайг өөрийн болгох вэ л, биз дээ? Би тийм хүн биш шүү, үнэ цэнээ мэднэ.
-Та, үнэ цэнээ мэддэг гэж үү? Үнэхээр та, мэддэггүй, харамсмаар...
-Тэгээд юу гэж, би нэг хямдхан амьтан уу?
-Уучлаарай!... Би таныг гомдоохыг хүсээгүй юм. Баяртай!
Ингээд тэр хоёр, хэзээ ч дахин уулзахгүйгээр салан одсон юм.
“Тэр яагаад ийм хурдан яваад өгөв өө? -Би, бусад хүмүүс зөвд тооцдог бүсгүйчүүдийн л адил байсан шүү дээ. Маяглаагүй, онгироогүй, биднийг хүмүүжүүлдэг тэр л маягаар даруу зан гаргалаа. Би юу буруу хийсэн юм бол?, гэж, бүсгүй гуниглан боджээ”.
“Би түүнийг бүтээх дээ их л хичээсэн юмсан! –Би, төгс бүсгүй бүтээлээ, бүх зохилдлогоог нь олчихлоо гэж андуурч... Түүнд өөрт нь, нэг ч таалагдах юм алга. Би юу буруу хийсэн юм бол?, гэж бурхан гуниглан боджээ.”
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 23, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.