Эрдэмтэд розмарин хэмээх энэ ургамлын үнэр,
хамраар орж, цусаар дамжин тархинд хүрч хүний ой санамжид нөлөөлж оюун ухаан
өсөх боломж олгодог болохыг тогтоожээ.
Ньюкаслын Нортумбрын их сургуулийн судлаачид, Лотарангия Оливер, Марк Мосс нар розмарины найрлага дах цинеол хэмээх бодис хүний сэтгэл санааны байдалд эерэг нөлөөлдөг болохыг олон хүнийг хамруулсан судалгааны үр дүнд тогтоов. Розмарины хатаасан навч, розмарины эфирын тосыг үнэртүүлэх маягаар энэхүү судалгааг явуулсан бөгөөд ой тогтоомж сайжирдаг мөн оюуны ядаргаа тайлагддаг, зүрх судасны систем, цусны даралтыг тогтворжуулдаг болохыг баталжээ. Розмарины тосыг ваннтай усанд дусааж хэрэглэдэг, мөн чийдэн, халаалтын батарейн дээр дусаах маягаар үнэртүүлж хэрэглэдэг юм байна. Ваннтай усанд 5 дуслаас илүү хийж болохгүй. Анх орохдоо 3 дуслыг л хийх хэрэгтэй. Биед маш амархан үнэрээр дамжин ордог. Энэ тосоор утлага хийх нь амьсгалын замын өвчнүүдийг, ханиаднаас эхлээд астма хүртэл эдгээдэг. Утлага хийхэд 5 дусал тосыг усанд хийн утна. Үнэр маягаар хэрэглэхийн тулд мөн 5 дуслыг гэрэл чийдэн, батарейн дээр дусаадаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 19, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://aromaved.ru/