Sugar

Байгаль дэлхийгээсээ сурах 5 хичээл

Feb 21, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Байгаль дэлхийгээсээ сурах 5 хичээл

Байгаль ертөнц маань зуун зууны туршид биднийг сорьж, сургаж ирсэнийг үгүйсгэх аргагүй билээ. Бид үргэлж шинэ шинэ зүйлийг байгалиасаа сурч байдаг бөгөөд жинхэнэ амьд байгалиас жишээн дээр нь сурах аргатай танилцацгаая.

1. Тоншуулаас сурах, “бодит анхаарал төвлөрүүлэлт”-н хичээл. Тоншуул биднээс ухаантай аж. Тэр хатуу модыг маш амжилттай, хошуугаараа тоншдог. Тэр хэзээ ч модыг тойруулж тоншихгүй, бидэн шиг нэг цохилтоор модыг хугалахыг оролддоггүй, маш бодитоор зөвхөн нэг цэг дээр удаанаар, уйгагүй тоншсоор хүссэн өт хорхойндоо хүрдэг. Гэтэл бидэнд жижигхэн өт хорхойнд хүрэх зорилго биш, бүр “томоохон могой” мэт зүйлд хүрэх зорилго байдаг бөгөөд тэр нь, хатуу модон дотор биш, навчаар бүрхэгдсэн газрын хөрсөнд байж байдаг.
2. Загаснаас сурах, “урсгал ашиглах” хичээл. Загас үргэлж, урсгал сөрж сэлдэг бөгөөд үүнийг нийтээрээ зөв гэж үздэг боловч учрыг нь мэддэггүй. Загас үүнийг, амьдралаа хүндрүүлэхийн тулд хийдэггүй, харин тэр, их усыг дэргэдүүрээ урсгахын тулд сөрдөг бөгөөд түүний хажуугаар урсах ус, их идэш хоол, хүчил төрөгчтэй байдаг аж. Ийм маягаар түүний амьдрал, хэд дахин баялаг болж байдаг байна. Харин, бид загаснаас ялгаатай нь, үргэлж тогтоол усанд сэлэхийг оролддог бөгөөд 30 жилийн амьдралын туршлагын оронд, нэг жилийн туршлагыг 30 удаа авах маягаар амьдардаг. Бид, ая тухтай орчиноос гарах дургүй, тэгснээ дараа нь, “амьдралд яагаад ийм бага боломжууд байдаг юм бэ” гэж гомдоллож байдаг. Бид, мөн загаснаас дор нь, сугалаагаа худалдаж аваагүй байж сугалаанд хожихыг хүсдэгт оршдог.
3. Арслангийн зулзагануудаас сурах, “хоншоороо цусаар буд” хичээл. Бяцхан арслангийн зулзганууд, ахмад туршлагатай арслангуудаасаа сурах бичиг, яриа, ятгалга ашиглахгүйгээр, амьдрал дээр амьд жишээн дээр суралцаж байдаг. Тэд, ан хийж сурахын тулд хоншоороо цусаар будах ёстойг гайхалтай мэддэг. Харин бид, гараа ч муухай болгохыг хүсдэггүй. Бид, партны ард сууж, самбарын дэргэд зогсох туулайгаар ан хийлгэхийг заалгадаг. Эсвэл гэртээ сууж, биеэ даан суралцах боловч, ан хийх цаг ирэхэд, ан хийж чадах нь бүү хэл, бүр цусны үнэрээс айдаг. Энэ бол амьдрал юм.
4. Нохойноос суралцах, “түрүүлж сүүлээ хөдөлгө” /харилцааны/ хичээл. Одоо, 21-р зуунд, чухам юу хийж буй нь гол биш, харин хүмүүсийг юунд өдөөж чиглүүлж буйгаар хүлээж авдаг цаг болж байна. Энэ асуудал дээр, нохой гайхалтай сайхан жишээ болдог. Нохой, хэзээ ч, “Чи намайг гэртээ аваач, хооллож угаа, тэгмэгц чинь би сүүлээ хөдөлгөнө” гэж боддоггүй. Нохой, эхлээд сүүлээ хөдөлгөн, түүнийхээ оронд хэрэгтэй зүйлсээ авдаг. Мөн, тэр, хэзээ ч ямар нэг зүйлийг өгөхийг шаарддаггүй ба таныг, өөрөө өгөхийг хүсэх байдалд оруулдаг.
5. Могойноос суралцах, “бүү гомдолло” хичээл. Могой, “надад, гар хөл байхгүй, би, муу хардаг, намайг хэн ч хайрладаггүй, эх эцэг минь асарч халамжлаагүй” гэж хэзээ ч боддоггүй. Могой өөртөө байгаа зүйлээрээ л амьдрах бөгөөд, харин ч бүр бид, бүх юм нь дутуу түүнээс айж байдаг. Хэрэв, түүнд, юу ч юм таалагдахгүй бол, зүгээр л арьсаа солиод ямар ч харамсах зүйлгүй гүрвэлзэн оддог.
Эдгээр хичээлийг суралцах үнэхээр хэрэгтэй бус уу. Онц сурахын төлөө урагшаа.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 21, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo