Хэзээ ч юм, Чөтгөр, өөрийн бусармаг ажиллагаанд хэрэглэдэг багаж зэвсгүүдээ олонд харуулж, гайхуулахаар гаргаж тавьжээ. Тэр, бүх зэвсгүүдээ шилэн тавиур дээр өрж, тус бүрийн нэр, зориулалтууд, үнийг нь дэргэд нь тавив. Тэнд, Атаархлын гялалзсан ирт Хутга, Уур хилэнгийн Алх, Шуналын Хавх, Айдас, Бардамнал, Үзэн ядалтын хэрэгслүүдийг гоёмсог хамбан зөөлөвчүүд дээр нямбайлан тавьсан нь Тамынхны нүдийг булааж байлаа. Хамгийн захын тавиур дээр байх, “Санаа зовинол, Гутрал”гэсэн пайзтай, хэнд ч анзаарагдамгүй, элэгдэж хуучирсан, хоёр талдаа үзүүртэй модон гадас, хамгийн үнэтэй байсан нь олны анхаарал татсан тул, бүгд гайхан, яагаад энэ зүйлийг ийм өндөр үнэлснийг нь асууцгаав. Чөтгөр: -“Санаа зовинол, Гутралын гадас минь, миний хамгийн найдвартай багаж юм. Хүнд хэрэглэхэд хамгийн хялбар байдаг. Бусад нь тийм ч найдвартай биш, хүн болгонд хэрэглэх хэцүү”, гэснээ Санаа зовинол, Гутралын гадсаа энхрийлэн илбэснээ, -“Би, энэхүү хайртай багаж, Санаа зовинол, Гутралын гадсаа хүний толгойд зоогоод авсан цагт, энэ минь, бусад бүх багажуудыг хэрэглэх Үүд хаалгыг нээж өгдөг юм” гэж бахархалтайгаар хариулжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 12, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.