Sugar

Сайхан төрх санааных...

Jan 12, 2019 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Сайхан төрх санааных...

Хүний харц, хөдөлгөөн, зарим дохио зангаа, нүүрний хувирал хүнийг гайхалтай сайхан, аятайхан, сэтгэл татам болгох чадвартай байдаг. Гаднаас орж ирэх нь, гэрэл гэгээ татуулах мэт сайхан хүмүүс байдаг бөгөөд тэднээс халуун дулаан, энерги, өөдрөг сэтгэл, сайныг хүссэн сайхан сэтгэл ялгарч нэг л аятайхан мэдрэмж төрүүлдэг. Хүн бүр ийм байх боломжтой бөгөөд гэгээн, сайхан дүр төрх, аз жаргал түгээсэн харцыг  багахан зүйл сурснаар өөртөө суулгаж болдог гэнэ. Ямар байдлыг харуулмаар, илэрхийлмээр байна тэрхүү мэдрэмжээ бодолдоо төсөөлж, дараах үгсийг дотроо давтан, үүнийгээ хөдөлгөөн зангааны тусламжтай илэрхийлэх гээд үзээрэй. “Би гайхалтай сайхан харагдаж байна”, “Намайг бүгд хайрладаг”, “Би нэг нууцтай”. Сүүлийн үг нь өөрийн эрхгүй харцанд тань хөгжилтэй гал цогийг асаана. Та толинд харж байгаад эхлээд хэлж, дараа нь бодоод харцаа хараарай. Нүүр царайг тань энэхүү бодол хэрхэн өөрчилж буй нь илт харагддаг гэнэ. Харин дараа нь камертай ажиллах хэрэгтэй. Гар утасны камераа байрлуулж, хамгийн их итгэдэг хүмүүстээ энэ өдөр болсон зүйлсээ, болвол хамгийн хөгжилтэй, муугүй тохиолдлуудаасаа баясгалантайгаар хүүрнэн ярь. Тэгээд бичлэгээ үзээрэй. Энэ дасгалыг дахин дахин давтах нь, харцыг тань төрөлхийн эерэг, цоглог болгож, инээмсэглэл тань эелдэг, жинхэнэ дур татам болдог. Ийнхүү бяцхан зүтгэлийнхээ үр дүнд та, бүгдэд аз жаргал түгээсэн сайхан дүр төрхийн эзэн болох юм. Таарч тааралдаад баймаар сайхан  төрхийн эзэн болцгооё! Амжилт хүсье!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jan 12, 2019 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo