Сайн ажилтан байх нь, албан тушаал дэвших, цалин
нэмүүлэх, шагнал урамшуулал хүртэх зэрэг аятайхан ирээдүйг дагуулдаг. Мөн компани,
албан байгууллагын хувьд ч тэр, сайн ажилтнуудаас бүрдсэн багийг бүрдүүлэх нь,
гол зорилго нь болж байдаг. Дараах зүйл, сайн ажилтан байхын тулд ямар байх
ёстой, мөн ажилтандаа сайн ажилтаны ялгарах онцлогийг ойлгуулахад сургамж болох
юм.
Нэгэн залуу ажилтан нэг компанид олон жил ажиллахдаа, ажилдаа хамгаас эрт ирж, орой бууж, захирлынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байв. Тэр албан тушаал дэвшихийг хүсдэг болов. Гэтэл энэ үед өөр нэгэн ажилтаныг, түүний оронд дэвшүүлсэн бөгөөд уурлаж бухимдсан залуу, захиралдаа энэ тухай хэлж тайлбарлаж өгөхийг шаардав. Харин захирал нь, -“Би хариулахаасаа өмнө, чамайг нэг зүйлд гуйя. Дэлгүүр яваад апельсин худалдаж аваад ирээч. Эхнэрт минь хэрэгтэй байгаа юм” гэхэд, залуу зөвшөөрөн, дэлгүүрээс апельсин авч ирэхэд, босс нь:
-Ямар апельсин авав?
-Мэдэхгүй. Та апельсин ав гэсэн болохоор би, апельсин аваад ирлээ
-Ямар үнэтэй байна?
-Яг мэдэхгүй байна. Та надад 30 доллар өгсөн. Түүнд чинь авсан. Чек нь энэ байна
-Баярлалаа. Харин одоо суугаад анхааралтай харж байгаарай, гээд захирал нь нөгөө албан тушаал дэвшүүлсэн ажилтаныг дуудаж, дэлгүүрээс апельсин авч ирэхийг хүсч явуулав. Түүнийг ирэхэд захирал нь өнөөх асуултуудаа тавьж эхлэв.
-Ямар апельсин авав?
-Дэлгүүрт нилээд хэдэн төрлийн апельсин байсан. Алийг нь авахаа мэдэхгүй байснаа, та, эхнэрт тань хэрэгтэй гэж байсныг санаж түүнд утасдахад, хүлээн авалтад зориулж шүүс хийхэд хэрэгтэй гэхэд нь, худалдагчаас асууж испани апельсин шүүс хийхэд сайн гэхээр нь авч, буцах замдаа эхнэрт тань хүргээд өгчихлөө. Тэр их баярлаж байна билээ.
-Ямар үнэтэй байна?
-Энэ харин хэцүү байсан шүү. Би хичнээн хэрэгтэйг мэдэхгүй байсан тул дахин эхнэрт тань утасдаж хичнээн зочид ирэхийг асууснаар худалдагчтай ярилцан 20 хүнд зориулсан шүүс хийхэд хичнээн орохыг мэдэж аваад, бөөний үнээр гуйсны эцэст, ширхэг нь 75 центээр зарагдаж байгаа апельсиныг, ширхэгийг нь 50 центээр хямдруулан авсан. Энэ таны хариулт чек байна, гэж хэлэв. Босс нь инээмсэглээд, -“Баярлалаа, та явж болно” гээд, сууж буй ажилтан руугаа эргэн харахад, залуу босч, санаа алдаад, -“Би бүгдийг ойлголоо” гэж хэлээд гарч явжээ.
Энэ хоёр ажилтаны ялгаа нь, эхний залуугийн хүсэл зорилго мөнгө, албан тушаал, нэр төрд суурилсан байхад, харин хоёр дох ажилтан, ажилаа сэтгэлээсээ хийх, ажил олгогчийн хүсэл зорилгыг хүндэтгэх, илүү сайн ажиллахад төвлөрсөнд оршиж буй нь харагдаж байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 22, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.