Sugar

Сайн гэргий байхын учир

Jun 10, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Сайн гэргий байхын учир

Эмэгтэй хүний хувьд, эрэгтэй хүнд хийх, дэмжлэг тус нь, ер нь хамгийн, хамгийн сайн зүйл бол, түүнийг байгаагаар нь хүлээн авах, тухайн нөхцөлд, юунаас ч хамааралгүй, юу эрхэлдэг, юу олдог, хэн байгаагаас шалтгаалахгүй хайрлах сэтгэл юм. Эр нөхөр нь, энэ хайрыг  баталгаатай мэдэрч байгаа тохиолдолд үргэлж амжилтад хүрч байдаг

Эмэгтэй хүний хайр, эрэгтэй хүний дотоод сэтгэлийн түшиг тулгуур болж байдаг бөгөөд, жаалхүү эр хүн болох процесс ээжийн хайраар, эр нөхөр, лидер эр хүн болох нь эхнэрийн хайраар нөхцөлдөж, эдгээр нь эр хүнд, сэтгэл санааны эрч хүч, бие мах бодын хүч тэнхээ өгч байдаг аж. Алдрын оргилд хүрсэн амжилттай эрэгтэйчүүдийн гэргий нар ухаалаг сайхан эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр эрчүүд ч үргэлж, ар тал буюу гэр бүлийн амар тайван байдал, сэтгэлийн тус дэмээр амжилттай амьдардагаа илэрхийлсэн байдаг. Төгс эмэгтэй, төгс эрэгтэй гэж хэзээ ч байдаггүй, гэр бүлийн хосын тус тусын амжилт зөвхөн хоорондын сэтгэлийн нийцэл дээр тогтож, эрэгтэй хүнээс шалтгаалдаг амьдралын түвшин нь, эхнэр хүний эр нөхөртөө хандах хандлагаас шалтгаалдаг гэдгийг сэтгэл зүйчид шинжилгээ судалгааны үндсэн дээр баталсан байна. Ороо бусгаа амьдралын ямар ч үед, эмэгтэй хүний ухаалаг зан, сувьдаг бус сэтгэл, уужим сэтгэл, алсын хараа амьдралд хэрхэн нөлөөлдгийг, урт удаан жил амьдарсан сайхан гэр бүлүүдийн аж амьдрал, үлгэр жишээ болон бэлээхэн харуулсаар байдаг билээ. Сайн гэргийг Бурханы бэлэгтэй хүртэл зүйрлэсэн байдаг нь эр хүний хувьд эхнэр хүний оролцоо хичнээн чухал байдгийг харуулдаг байна. Найзууд бэрхшээл дунд танигддаг гэдэг харин эхнэр хүн, бэрхшээл, зовлон зүдгүүр, азгүйтэл, мөнгөөр гачидсан дутуу хөтүү амьдралын түр зуурын үеүдэд танигддаг гэнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jun 10, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo