Ой тогтоолтоо хөгжүүлж, бууруулахгүйн тулд өдөр тутам
энгийн дараах дүрмүүдийг хэрэгжүүлэн, ой тогтоолтоо дасгалжуулах энгийн аргыг
хэрэглэх нь супер- ойтой болох нөхцөлийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь тасралтгүй,
залхуурахгүй хийж занших хэрэгтэй байдаг байна. Зөвхөн залхуурснаасаа болж,
зөнөг залгасан өтөл нас, наснаасаа өмнө мартаж санадаг болохыг хэн хүсэх билээ.
Санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна.
1. Зүүн гараараа шүдээ угаах. Хэрэв солгой бол баруун гараараа угаах. Тархины хоёрдох бөмбөлөг дасгалжин сэтгэлгээ, ой тогтоолт хурдасдаг
2. Авах зүйлсээ аль болох бичихгүйгээр цээжилж, худалдан авч байх. Үгүй бол, та 60 насандаа бүр дэлгүүр ч орох сөхөөгүй болно шүү.
3. Үзсэн киноныхоо үйл явдлыг, бүхэлд нь эргүүлэн санах. Үүд 20 секунд л шаардлагатай, харин үр дүн нь асар их байдаг.
4. Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх ном унших. 7 хоногт 1-с доошгүй ном. Жилд 52 ном. 10 жилд 520 ном болох нь. Гайхалтай байгаа биз. Үүнийхээ үр шимийг ханатал хүртэх супер-ой тогтоолт таныг хүлээж байна.
5. Бүр, үнэхээр супер- ой тогтоолттой болмоор байвал, өдөр бүр 1 шүлэгнээс хэсэгчлэн, 7 хоногт 1 байхаар цээжлэх хэрэгтэй. Жилд 520 шүлэг!!! Та, супер- ой тогтоолт, нэмээд супер-анхаарал төвлөрүүлэлтийн эзэн болно. Та, хэн ч хулгайлж чадахгүй, хэзээ ч хаяж гээх боломжгүй гайхалтай чадвараараа гайхуулж явах болно. Танд амжилт хүсье!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Jan 11, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.