Sugar

Эх, эцгийн үг хүүхдийн хувь тавиланд нөлөөлдөг

Oct 05, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Амьдралаа сайхан байлгахыг хүсвэл, яриандаа үгээ бодолтой хэрэглэж сурах ёстой аж. Нэгэн сэтгэл зүйч, судалгааныхаа явцад, хүмүүст, эх эцэг нь бага байхад нь,тэднийг үнэлсэн ямар үг хэрэглэдэг  байсан талаар дурсахыг хүссэн асуулт тавьжээ. Эдгээр хүмүүсийн дурсамж, болон хариултуудыг нь, одоогийн амьдрал, байр байдалтай  нь харьцуулан үзэхэд, эх эцгийн багад нь хэлдэг байсан үгс хүүхдийн хувь заяанд шууд нөлөөлдөг, амьдралыг нь төлөвшүүлдэг болохыг харуулжээ. 

Жишээ нь, “Чи юу ч хийсэн, хамгийн сайн нь байх ёстой”, “Чи бүхнийг чадна” гэх зэрэг зоригжуулж урамшуулсан үг сонсдог байсан хүүхдүүд, амжилттай аз жаргалтай хүмүүс болсон, харин, “Чи юу чаддаг юм”, “Чи ч дээ”, “Чи ч, ингэнэ л дээ” гэх мэтээр хэлүүлдэг байсан хүүхдүүд, хангалуун сайхан амьдарч чадахгүй байгаа байдал харагджээ. Үндсэндээ, эдгээр эх эцгийн хэлдэг үгс, хүүхдүүдийнх нь амьдралыг бүтээж, чиглүүлж байдаг гэсэн үг юм. Үг, бүх зүйлийг удирдах, бодит болгох, биелүүлэх увидастай гэж, эртний сургааль, дэлхийн бараг бүх шашины номлолуудад заасан байдаг нь, ийнхүү үнэний хувьтай нь батлагдаж байгаа юм. Мөн, үгийг хэлэх үеийн сэтгэл хөдлөлийн байдал, үгийг улам хүчтэй болгож байдаг бөгөөд уурлаж хилэгнэсэн үедээ хэлэх муу үгс, таагүй зүйлд хүргэх асар их хүчийг агуулдаг гэнэ. Үгийн ид шид, хүч чадал нь ухамсрыг өөрчилдөгт оршдог гэж үздэг бөгөөд хүүхэддээ байнгын санаа зовинож, ярьж хэлэх үгс, хүүхэддээ тус болох биш харин хор болдог аж. Тиймээс, ямар ч тохиолдолд, аливаа зүйлийг хэлж ярихаасаа өмнө, -“Хэлэх зүйл минь үнэхээр үнэн үү? Хэлэх зүйл минь сайн зүйл мөн үү? Үнэхээр хэлэх шаардлагатай юу? гэсэн гурван асуултыг өөртөө тавьж сурахыг зөвлөдөг. Үр хүүхэддээ хэлэх үгсээс тань, хувь заяа нь шалтгаалах магадлалтайг бүү мартаарай.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Oct 05, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo