Sugar

Үзэл санаа мөнгөнөөс үнэтэй

Sep 16, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Үзэл санаа мөнгөнөөс үнэтэй

Хүмүүс ихэвчилэн, өөрт таалагддаг зүйлийг хийхийг хүссээр байдаг ч, бүх цаг хугацаагаа мөнгө олоход зориулдаг, тиймээс сэтгэл зүрхээ дагах, сонсохын оронд материаллаг зүйлд шунан эрч хүчээ алдаж байдгийг энэхүү сургаалд харуулсан аж. Амьдрал ганцхан заяагддаг, мөнх биш зүйл учираас, мөн хожим нь залуу насыг худалдан авч болохгүй гэдгийг сайтар ойлгож, үзэл бодол, сэтгэл санаагаа хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэйг энэхүү сургаалт өгүүллэг сануулна.

Нэгэн ламтан, суурингийнх нь ойролцоо шидтэй мод бий болж сүсэгтэнгүүд олноор очиж мөргөх болсоныг дуулаад, урд нь ердийн байсан мод увидастай болсонд итгээгүйгээр барахгүй хүмүүсийг мухар сүсгээс аврахаар шийдэн сүх аван уг модыг тайрахаар очжээ. Гэтэл, нэгэн чөтгөр тосон гарч ирээд, -“Модыг бүү тайраач, би чамд шан өгье” гэхэд, ламтан зөвшөөрсөнгүй тэр хоёр зодолдож эхэлж гэнэ. Төд удалгүй ламтан чөтгөрийг ялж гарыг нь мушгиад газар дээр дарах үед, чөтгөр дахиад л, -“Өршөө намайг. Би шан өгье. Өглөө бүр дэрэн дэрэн дор чинь алтан зоос хийж байя” хэмээн гуйж гувшихад, ламтан тэсэлгүй зөвшөөрчээ. Гэтэл чөтгөр түүнийг хуурч, гурван өглөө л зоос хийгээд алга болжээ. Уурласан ламтан дахин сүхээ бариад модыг тайрахаар явав. Тэнд мөн өнөөх чөтгөр дахин гарч ирж, тэр хоёр дахин зодолдож эхлэв. Гэтэл тэр дороо, чөтгөр ламтанг ялж сүхийг нь булаан авчээ. Гайхсан ламтан, чөтгөрөөс –“Би түрүүчийн удаад чамайг амархан ялсан, яагаад ийм болчихов?” гэж асуухад, чөтгөр –“Тэгэлгүй яах юм! Чи эхний удаа өөрийнхөө үзэл санааны төлөө надтай тэмцэлдсэн. Харин одоо чи, мөнгөнөөс болж зодолдсон юм чинь гэж хариулжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 16, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo