Бизнес-зөвлөх, уран илтгэгч, Наталья Грэйс, өөрийн
номондоо, ядуурлын учир шалтгаан, үр уршгийн талаар маш тодорхой гаргаж
тавьсныг, заавал уншихыг зөвлөж байна.
Бохир заваан байдал, ядуурал хоёр үргэлж хамт байдаг, салшгүй хоёр зүйл гэдгийг бүгд мэддэг. Бохир заваан байх нь, мөнгөгүйгээс биш сэтгэлгээний ядуурлаас болдог. Ядуурлыг, угаагаагүй бохир толгойн доторх сэтгэлгээний илрэл гэж үзжээ. Энэхүү сэтгэлгээ нь, ямар нэг зүйлийг авахын тулд мөнгө хураахдаа амьдрал ахуйгаасаа нарийлах, болор шаазан хэрэгслүүдээ өрж таьчихаад, эмтэрхий муу аяга савнаас хооллож ундлах, хуучирч муудсан хувцас хунараа хамгийн ариун байх ёстой гэр орондоо зориудаар өмсөх, “хар өдөрт” зориулж мөнгө хураах, хуучин тавилга эд зүйлсээсээ салж чадахгүй хэрэглэх, харамч байх, зөвхөн хямд зүйлийг авч хэрэглэх, хүүхдүүдийнхээ хэрэгцээг зовлонд тооцох, хүнээс хуучин эд зүйлс авах баярлах, үнэгүй зүйлст шүлэнгэтэх зэргийн илрэл бөгөөд, ийм сөрөг эд зүйлс, ядмаг харьцаагаар дүүрэн орчинд өсч буй хүүхдүүд, хуучин муу тавилга, хомс тарчиг байдалд дасчихсан, сайхан муухайг ялгах чадваргүй нэгэн болж өсдөг. Заваан орчин, ядуурал хоёр хүний сэтгэлгээг дарангуйлах асар их хүчтэй ба сэтгэлгээнд удамшин дамждаг. Эвдэрч хэмхэрсэн хуучин тавилга, хог новшоор дүүрэн орчинд, ороод гарахад л сэтгэл ямар байдаг билээ. Ийм орчин нөхцөлөөс хол байх, гэр орноо ийм болгохгүй байхыг туйлаас хичээхийг зөвлөж байна. Ядуу, бохир орчин хүнийг азгүй нэгэн болгодог. Ядуу, бохир орчинд өссөн хүн энэ байдлыг үзэн ядаж, мөнгө олох, өсч дэвжих хүсэлтэй нэгэн болох нь бий ч, ихэвчлэн, нэг л өдөр нугарах эрсдэлтэй амьдардаг. Ядуурлыг дагуулдаг бохир заваан байдлыг бүү бий болго, ядуу сэтгэлгээг үлдэн хөө, ядуурлаас зугт. Эд баялаг бол ухаан, сэтгэлгээний хир хэмжээнээс шалтгаалдаг гэдгийг санаж явагтун.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Шинжлэх ухаан Гэр бүл
Oct 03, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.